Thursday, December 10, 2009

NAMRIIN ULIRAL,2009

Virginia mujiin namar tsagiin ungu turhiig haruulsan baigaliin yzesgelent zurgiig photo camertaa buulgan avch amjsan uym. Namriin uliral ni ungu unguur alaglasan modnii muchiruudeer hotiin gudamjaa chimj, nar eesen nalgar udruud yrgeljlene.

Monday, November 30, 2009

THANKSGIVING BAYARAAR


THANKSGIVING BAYARAAR GERTEE BOLON POTOMAC GOLIIN PARKAAR SALHILJ BAIHDAA.....2009,11,29

LURAY AGUUNII ZURGAAS, VIRGINIA,2009








Yanz byriin helber durstei haragdaj bui enehuu yzesgelent aguunii dotorh chuluunuud ni yrgelj chiigleleg, tsaanaas ni us garch irdeg uym bilee. Yag l dalain hyasaa shig haragdaj baisan.

Sunday, November 29, 2009

LURAY CAVERNS, IN VIRGINIA,2009





2009 onii 11-r sariin 29-nd USA-iin Thanksgiving hemeeh yndesnii bayaruudiin neg boloh bayaraar Virginia mujiin hoid hesegt bairladag Luray caverns nertei aguug yzej sonirholoo. Enehuu aguug 1889 ond anh neej ilruulsen buguud odoo zuulchidiin yzej sonirhodog baigaliin yzesgelent gazruudiin neg uym baina. Luray hemeeh aguug yzeed garch irehed neg tsag 30 minut zartsuuldag buguud dotor tald ni zuulchidiin ayaulgyi baidliig byh talaas ni hangasan, gerel, shat, hamgaalalt ni tugs hiigdsen bailaa.

Saturday, November 7, 2009

THE OLD MAN AND THE SEA


When I was a student at the University in Mongolia, the literature teacher talked to students about a book of Ernest Hemingway. This classic nobel was called ‘The old man and the sea’.
Since that time, I really wanted to read that classic book. So, many years ago, I read ‘The old man and the sea’ in English, but I never forgot it and I clearly remember the fisherman. He had deep wrinkles in his face and neck, clothes, barefoot and his all possessions.
The old man was going alone on the ocean, he ate Tuna, with lemon water, but he was very strong, clearly his head and powerful. He dreamed every day; I want to catch a big fish, and he had hooked a huge fish one day, he was very happy. The huge fish was 1,500 pounds. It was bigger than his skiff. When he was going to take the huge fish home he hurt his hands, shoulders and back, in rope. Blood was running from his hands, shoulders and back.
So, lots of sharks came to them and began to eat from tail of the huge fish. The fisherman had been fighting that with the sharks and he hit the sharks heads. He killed lots of sharks by knife and harpoon. When he was fighting with the sharks, he lost his the knife and harpoon. So, he had no weapons, other sharks came again to them. The fisherman came home with only the huge fish’s backbone asnd dark mass of the head.
The old man was a very, very old man, but he was still brave powerful and very strong. He was able to catch the huge fish himself.
For the ‘The old man and the sea’, Ernest Hemingway was awarded the Nobel Prize for literature in 1954.

essay

CHILDHOOD
I have so many memories from my childhood, but I never forget about one thing.
When I was seven years old, I got up very early in the morning in order to go to school. As soon as I got up, I stood up next to the fireplace. That time, I had not woken up completely, and a small part of my belly was burned on that day.
I did not go to my class. I still have a small scar because of that and never forget this action.

Thursday, August 6, 2009

Миний дуртай жүжигчин Lee Byung-hun

БНСУ-ын жүжигчин, загвар өмсөгч Lee Byung-hun. Тэрбээр 1970 оны долдугаар сарын 10-нд төрсөн. Азийн хамгийн дур булаам эрэгтэй жүжигчидийн нэг.

Tuesday, August 4, 2009

Гитлер, Сталин хоёр Европыг хувааж авав

Дэлхийн II дайн эхэлсний 70 жилийн ой тун удахгүй болно. 60 сая хүний амийг авч одсон энэ дайн шиг өртөгтэй, зэрлэг, харгислалыг хүн төрлөхтөн урьд хожид мэдэхгүй билээ. Дайн эхлэхийн өмнөхөн болсон үйл явдлын тухай Эдвард Радзинскийн “Сталин” баримтат бүтээлээс уншигч танаа сонирхуулж байна.

Гитлер гарч ирснээр Дэлхийн хувьсгалыг хэрэгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Сталин зөв үнэлжээ. Гитлер Европыг бужигнуулж, 1938 оны 3-р сард Австрийг эзэллээ. Чехословакын дээгүүр хар үүл хуралдав. Бүх юм Сталины таамаглаж байснаар боллоо: Гитлер үнэхээр Европт дайн өдөөж, европын капиталист тогтолцоог... нураахаар шийджээ. Одоо гагцхүү Гитлерийг араас нь шордоод л түлхээд байх хэрэгтэй.

Тоглоомын нөхцөл ер бусын тааламжтайгаар эргэлээ. Нөхцөл ингэж эргэсэн болохоор Аугаа шатарчин маань гадагшаа нүүдэл хийж эхэлсэн хэрэг.

1938 онд Франц, Англитай хамтын аюулгүй байдлын хэлэлцээ хийж эхэлж байхдаа л Сталин маш уран нүүдэл бодож олжээ: хамгийн үл тэвчих дайсан болох Гитлертэй холбоо тогтоох арга саам эрэлхийлэх болсон байна. Берлинээс элчин сайд, жүүд Яков Сурицыг татаж оронд нь орос Мерекаловыг томилов.

Давхцуулаад Франц Англитай хийж буй хэлэлцээгээ улам идэвхижүүлсэн нь түүний ердийн бааш юм. Энэ хэлэлцээ бүтэхгүй гэдгийг тэрээр эхнээс нь мэдэж байсан. Өөрсдийг нь айлгаж жигшээсэн шинэ Чингис хаанд өрнийн ардчилал итгэхгүй гэдгийг тэр ойлгож байлаа. Тэгэхээр энэ хэлэлцээг Гитлерээр солих хэрэгтэй.

Яг үнэндээ Сталин Өрнөтэй ойртоод эхэлбэл Гитлер СССР-т сээтэн хаях болно. 1938 оноос Германы албаны хүмүүсийн амнаас хараалын үг нь алга болж, хоёр тал биенээ харилцан доромжилдог кампанит ажил намжив.

Энэ хооронд Чехословак Гитлерийн ээлжит золиос болж, Сталин чехуудад цэргийн тусламж санал болгов. Гэхдээ Франц, Англитай адил нөхцлөөр. Энэ бол зориг гаргасан, бас аюултай алхам байв... Тэр ерөөсөө ч туслах гээгүй, үгүй наад зах нь Польш, Румын хэзээ ч зөвлөлтийн цэргийг нутаг руугаа оруулахгүй нь ойлгомжтой. Сталиныг оруулахад амархан, эргүүлж гаргахад... хэцүү гэдгийг цаадуул нь сайн мэдэж байгаа. Тэгээд ч польшууд Гитлерийн хаясан өгөөшийг амархан үмхэж Чехословакын хэсэг жижиг газрыг өөртөө нэгтгэв.

Ингэж тэрээр огт эрсдэл гаргалгүйгээр Европын ард түмний талархлыг хүлээх нь тэр. Харин Сталин жүжгээ үргэлжлүүлсээр: Улс төрийн товчоо завсарлагагүй хуралдан боломжит тусламжийн талаар авч хэлэлцэнэ.

Энэ хооронд холбоотнууд гараа угаалаа – тэд Чехословакыг Гитлерт өгчихжээ. Мюнхэнд хэлэлцээр болж өнгөрөв. Англи, Францын ерөнхий сайд нар Чэмбэрлэн, Даладье нар Гитлерийг тайвшруулаад энх тайван тогтоочихлоо гэж итгэсэн хэрэг. Чехийн хүчирхэг хамгаалалт ганц буун дуу гаргалгүй ухарлаа. Байлдах өндөр чадвартай чехийн дивизүүд алга болов. Тун удалгүй өрнийн баталгаа байсан ч Чехословак улс алга боллоо.

Мюнхэний хэлэлцээрийн тухай 1938 оны 9-р сарын 29-нд Москва мэдлээ. Шөнөжин Улс төрийн товчоо хуралдав (шөнө хуралдана гэдэг асуудлыг ноцтой хүлээж авлаа гэсэн үг). Гадаадад томилолтоор яваад эзгүй байсан Гадаад хэргийн комиссариат Литвиновыг өрнөдийн ардчилалтай холбоотон болох талын хүн байсан мэтээр Сталин буруутгаад элдвээр хараав. Чухамдаа “тийм мэтээр”. Үнэндээ дипломат үйлдэл болгоны цаана үргэлж Сталин ганцаараа л байдаг. Одоо болохоор Литвиновын бодлогын гайгаар Франц Англи улс Мюнхэний хэлэлцээрээр дамжуулан Гитлерийг СССР - рүү турхирч байгаа болоод явчив. Ийм муухай урвалтаас болоод Сталин асуй түрэмгийллээс холдох гарц хайхаас өөр аргагүй болж байгаа дүр зурагтай болоод ирж байна.

Бэлтгэж буй эргэлтээ зөвтгөх ийм арга олжээ. Гитлертэй холбоо байгуулах хайгуул нь шинэ Брест болох учиртай.

Бодож олсон аргынхаа амжилтанд тэр огт эргэлзсэнгүй. Тэрээр Гитлер цаашид яахыг мэдэрч байлаа, фюрер угаасаа л ийм нэгэн. Гитлерийг юу ч цатгана гэж байхгүй. Чехословак бол дөнгөж эхлэл. Улам цаашлахын тулд Гитлер СССР-тэй холбоотон болох ёстой.

Гитлер улам цаашлаад л капиталист ертөнцийг сөнөөх юм бол Сталин түүнд холбоотон болоход бэлэн!

Одоохондоо тэрээр дагнасан алхам хийж байлаа. 1939 оны 5-р сарын 3-нд Литвиновыг Улс төрийн товчоогоор оруулан ажлаас нь хуслаа. Засгийн газрын тэргүүн Молотовт энэ албыг хавсруулах болсон нь гадаад бодлогодоо хэрхэн анхаарч буйг харуулж буй хэрэг юм.

Литвиновыг өөр ямар ч ажилд шилжүүлсэнгүй – энэ бол үхэл гэдгийг ч тэр ойлгож байв. Удтал хүлээсний эцэст Сталинд хандан өршөөл эрсэн захидал бичлээ, хариу байдаггүй ээ. Литвиновыг одоохон баривчлагдана гэж хүлээгээд байдаг, харин түүнд хэн ч гар хүрэхгүй удаад байхаар цөмөөрөө гайхцгаав.

Сталин Гитлертэй холбоотон болох арга саам хайхын чацуу шатрын хөлгөө үргэлжлүүлж байсны нэг баталгаа нь энэ юм. Өрнөдийн ардчилал тийш хандлагын бэлэг тэмдэг болсон Литвинов хожим хэрэг болно. Үнэхээр ч дайн эхэлсэн хойно амь мэнд мултарсан Литвиновыг гадаад харилцааны орлогч камиссариат болгожээ.

Цаашаагаа бүх юм Сталины таамагласнаар хөвөрлөө: Гитлер Польшийн хилд тулангуут Чэмбэрлэн польшуудад түрэмгийлэлд өртвөл туслана гэж амлахаас өөр аргагүй болов.

Сталинтай холбоотон болох нь Гитлерийн хувьд зайлшгүй зүйл боллоо, харин Сталин түүнийг айлгасаар. Ворошилов тэргүүтэй цэргийн төлөөлөгчид Англи, Францтай хэлэлцээнд суусаар.

Одоо Гитлер тэсэхээ байж ажиллагаанд оров: Шүлэнбэрг Молотовтой хэлэлцээ хийж дуусав. Зөвлөлтийн сонингуудын зүхлийн бай Германы Гадаад явдлын сайд Риббэнтоп Германы сонингуудын хараалын бай Москвад айлчлан ирэхэд бэлнээ мэдэгдэв. Фашистууд Европыг хувааж авах саналыг большевик гүрэнд санал болгож байна.

Гитлер яаран адгаж байлаа, учир нь Польш руу довтлохын өмнө бүх юм тодорхой байх ёстой аж. Риббэнтроп Шүлэнбэргт шифрээр цахилгаан илгээж. Тагнуулууд идэвхитэй ажиллана – одоо Сталин фюрерийн адгаж байгааг бүр ч сайн мэдээд авлаа. Сталин тэрнийг гартаа оруулчихжээ.

8-р сар дундаа орлоо. Гитлерийн тэсвэр барагдаж Сталины тавьсан ямар ч болзлыг үг дуугүй хүлээн авахад бэлэн болжээ.

Сталины хувьд энэ сонголт нь зарчмын асуудал биш юм. Гитлер ч, өрнийн ардчилал ч түүний дайсан, ингэхээр алинтай нь холбоотон болсон ялгаагүй Дэлхийн хувьсгалд хүрэх зам мөн. Гэвч тэр Гитлерийг үзэн яддагаа далдын далд хийснээр бэрсээ шидэж өгсөн хэрэг юм. Гитлерийн холбоотон болчихоод дэлхийн ардчиллын Жолоодогч болно гэдэг хэцүү хэрэг, гээд юутай ч Коминтернийг золигт гаргав. Өгснөө эргүүлж авна гэдгээ тэр сайн мэдэж байв. Юутай ч газар нутгаа өргөтгөх хэрэгтэй...

“Бид ч биенээ овоохон зүхцгээлээ дээ, тиймээ” – ийм үгээр тэрээр Риббонтроптой Кремльд яриагаа эхэлжээ. Гурван цаг ярилцаад тэд санаа бүрэн нэгдэн Дорнод Европыг хувааж авцгаав. Сталины нэмэлт санал болгоныг цаадах нь тэр дороо хүлээж авч байсан. Харилцан үл довтлох гэрээ болон нууц протоколд гарын үсэг зурцгаав. Яг зурахаа болохоор Сталин биш Молотов үзэглэсэн юм.

Дуусаад хүлээн авалт хийв – элбэг дэлбэг хоол ундтай, Кремлийн эзэний дуртай хундаганы үгтэй. Согтохгүйгээр их ууж чадах чадвараараа Молотов зочдыг гайхуулав.

Сталин Гитлерийн эрүүл мэндийн төлөө, харин нацист сайд Сталины төлөө хундага тогтоов. Дараа нь германы төлөөлөгчид гэрээний төлөө, хамтын ажиллагааны шинэ эриний төлөө маш их ууцгаав. Сталин шоглоомт эр гэдгээ харуулж тэнд байсан Кагановичийн эрүүл мэндийн төлөө тогтоохыг уриалснаар Риббэнтроп жүүдийн төлөө хундага татлаа (Каганович мөн Гитлерийн төлөө хундага өргөсөн).

Хэлэлцээ дууслаа. Нууц протоколд Гитлерийн Сталинд төлсөн үнийг бичжээ. “Балт орчимын улсуудад газар нутгийн болон улс төрийн өөрчлөлт хийх”, “Бессарабид өөрийн сонирхлоо хэрэгжүүлэх” эрх авлаа. Мөн Польшийн хэсэг түүнд ноогдов.

Хэлэлцээрийг үзэглэх ёслолын дараа Сталин Гитлерт бэлэг барив: одоо хорих лагерьт сууж байгаа хуучин Коминтерний үлдэгдэл болох австри, германы коммунистуудыг Германд хүлээлгэж өгөн гестапогийн гарт атгууллаа.

Маргааш нь Ворошилов англи францын төлөөлөгчдөд мушилзан байж тайлбарласан нь: “Нөхцөл байдал өөрчлөгдсөн тул хэлэлцээг цааш үргэлжлүүлэх бололцоогүй”.

Ард түмэнд зориулж Сталин өөрөө шинэ холбооныхоо тухай тайлбар бодож олжээ.

Хоёр наргиантай гурвалжин зурж орхив. “Чэмбэрлэн юу хүсч байна?” гэж нэг гурвалжингаа нэрлэж. Гурвалжингийн дээд өнцөгт “Лондон”, доор нь “Берлин”, “Москва” гэж бичсэн байна. Чэмбэрлэн биднийг германчуудтай хамт доош нь чихээд өөрөө дээд талд нь гарах гэж байна.

Нөгөө гурвалжинг “Нөхөр Сталин юу хийв?” гэж нэрлэнэ. Энд “Москва” гэсэн үг дээр нь бичээтэй. Лондон, Берлин хоюуланг нь нөхөр Сталин доош нь чихэж чадсан байна.

Улс даяар үүнийг нь нэгэн дуугаар дэмжиж, хүлцэнгүйн ээлжит шалгалтаа сайн өглөө. Үнэхээр тэрээр цоо шинэ нийгмийг буй болгож чаджээ.

Гитлер Польшид халдлаа. Англи, Франц хоёр Германд дайн зарлав. Сталины тоглолт зөв байж: Гитлер Европыг дэлхийн дайнд татан орууллаа. Бүхнийг хамарсан хямрал илэрхий болж, Дэлхийн хувьсгал руу чиглэх зам нээлттэй болов.

Гэвч шатрын өрөг үргэлжилсээр. Сталин ажиллаж эхэллээ – хувьсгалын дараа Романовын эзэнт гүрний нутгаас алдсаныгаа эргүүлж авав. 9-р сарын 17-нд Улаан цэрэг германчуудтай хавсран Польшид довтлов.

“Польш улс алга болж байгаатай холбогдуулан тэнд буй украин, белорус цөөнхийн эрхийг хамгаалахын тулд зөвлөлтийн цэрэг Польшид орлоо” – ингэж дотооддоо болон бүх дэлхийд зарлажээ.

Гитлер үүнийг нь хүлээж авсан төдийгүй зөвлөлт германы хамтарсан мэдэгдэл гаргажээ. Гитлерийн дайнч мэдэгдлийн зэрэгцээ Сталин өөрийн дуртай үзэл суртлын хэллэгээ нэмсэн нь: “энх тайвныг тогтоохын тулд, Польш улс задарснаас үүссэн эмх замбараагүй байдлыг арилгахын тулд, польшийн ард түмэнд туслахын тулд”...

Товчхон хэлэхэд Польшийн тусын тулд Польшийг эзэлжээ!

Романовын эзэнт гүрэнд харъяалагдаж байсан Баруун Украин, Баруун Белорус шинэ эзэнт гүрний мэдэлд ирлээ. Тэрээр Литвад том бэлэг барив. Литовчуудын эргүүлж авахыг олон жил мөрөөдсөн Вильнюсыг тэдэнд өгчээ. Харин ухаалаг литвачууд ингэж хэлж байв: Вильнюс биднийх боллоо, харин бид Оросынх боллоо”.

Орос хэлнээс орчуулсан БААБАР

url:

Sunday, July 26, 2009

Tuesday, June 30, 2009

БИ ХҮСНЭ

ӨГЛӨӨ БҮР СЭРЭХДЭЭ
ЭНХРИЙ ЧАМАЙГАА ҮНСЭХИЙГ ХҮСНЭ БИ
ҮДЭШ БҮР УНТАХДАА
ЭНХРИЙ ЧАМАЙГАА ХАЙРЛАХЫГ ХҮСНЭ БИ
ГАЛ ХАЛУУН ЗҮРХЭЭРЭЭ
ЧАМТАЙГАА ХАМТ БАЙХЫГ БИ ХҮСНЭ.

CHAMAIGAA BODOHOOR

Чамайгаа бодохоор миний сэтгэл уяран хайлдаг
Чамайгаа бодохоор миний зүрхнээс солонгын долоон өнгө гэрэлтдэг
Чамайгаа бодохоор миний сэтгэл хайрын үгсээр бялхдаг
Чамайгаа бодохоор миний зүрх чамруу тэмүүлдэг ээ.

ЗАЛУУ НАС

Залуу нас минь бал бурам шиг амтлаг гэж үү
Залуу нас минь хайрын минь үнэ цэнэ гэж үү
Залуу нас минь амьдралын минь оргил үе гэж үү
Залуу нас минь чи бидэн хоёрын амьдралын минь эхлэл гэж үү

Monday, April 20, 2009

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Цахиагийн ЭЛБЭГДОРЖИЙН мөрийн хөтөлбөр

Монголын ард түмний эрх ашгийг ямагт дээдэлж ажиллана. Монгол улсын Ерөнхийлөгчид Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд л ажиллана. Шударга ажиллана. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хувийн болон бусад явцуу эрх ашгийн төлөө буруугаар ашиглахыг цээрлэнэ. Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож ажиллана. Ардчилал, эрх чөлөө, бие даасан байдал, тусгаар орныхоо тууштай манаач нь байна.

Ерөнхийлөгчийн хувьд хуулиар тогтоосон хийх ёстой ажлуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөрт тоочихыг урьтал болгосонгүй. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч нь төрийн Тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн даргын хувьд хийх ажил нь хуулиар тодорхой заагдсан байдаг. Харин Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаанд үгүйлэгдсээр байгаа зарим чухал чиглэлийг товч томъёолохыг хичээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр миний бие сонгогдвол би хөтөлбөртөө нийт сонгогч, ард иргэдийнхээ саналыг тусгаж ажил хэрэгчээр биелүүлэх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан Намаас нэр дэвшлээ. Их Хуралд суудалтай Иргэний Зориг Нам, Ногоон Нам дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн Иргэний эвсэл, эмэгтэйчүүд, залуучууд, ахмадууд, оюутны байгууллагууд бас дэмжихээ илэрхийлсэн. Хорин жил хүлээсэн ардчилсан Монголын ард түмний Ерөнхийлөгчийг авч ирэх нэр хүндтэй үүргийг надад ноогдуулж, их итгэл шийдвэр хүлээлгэсэн улс төрийн нам, эвсэл, олон нийтийн байгууллага, иргэдэд чин сэтгэлийн гүн талархалаа илэрхийлж, нийтлэг эрх ашгийнх нь төлөө шударгаар ажиллахаа амлаж байна. Би дараах 5 чиглэлээр Та бүхэнд Мөрийн хөтөлбөрөө толилуулж байна.

Нэг: Шударга ёсыг тогтоогч Ерөнхийлөгч байна

Байдал ямар байна? Монголд шударга ёс алга. Албан тушаалтанд хууль үйлчлэхгүй байна. Баялгийн тэгш бус хувиарлалт гаарлаа. Нийт баялгийн 80 хувь нь хүн амын 10 хүрэхгүй хувьд төвлөрч байна.

Хүнд суртал, авлига хэрээс хэтэрлээ. Захиргааны зардал өслөө. Бий болж байгаа төгрөг тутмын талыг төрийн хүнд суртал залгисаар байна. Хөгжлийн ижил түвшинтэй орнуудаас манай төсөвт зардал дунджаар 2 дахин өндөр байна.

Зүй бусаар хөлжигсөд, түшмэдүүдийн дураар дургилт, хариуцлагагүй байдал зах замбараагаа алдлаа. Хүний эрхийн зөрчил газар авлаа. Хүнийг хүн гэж үзэхээ байлаа.

Яах ёстой вэ? Ерөнхийлөгчийн хувьд улс орондоо шударга ёс тогтоохыг тэргүүн зэргийн үүргээ гэж үзнэ. Төр нь иргэдээ дарамталдаг, айлгадаг байж болохгүй. Иргэддээ үйлчилдэг тусалдаг байх ёстой. Иргэдээ бууддаг төр биш, иргэдээ дээдэлдэг, энэрдэг төр Монгол оронд хэрэгтэй байна.

Авлигалтай тууштай тэмцэнэ. Авлига арилахгүй бол хөгжил ирэхгүй. Орлого нэмэгдэхгүй. Улс орны амьдрал дээшлэхгүй, өрсөлдөх чадвар өсөхгүй. Авлигаас учирч байгаа эдийн засгийн хохиролыг заавал төлүүлдэг болно. Төрөөс тэрбумтнууд төрдөг явдлыг таслан зогсооно. Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмнийхээ нурууг тэнийлгэх цаг болсон.

Дарга нарыг хууль биелүүлдэг болгоно. Хууль биелүүлж ажиллаж амьдрах нь нэр төрийн хэрэг болох ёстой. Иргэдэд энэрэнгүй, албан тушаалтанд чанга хуулийн орчин бүрдүүлнэ. Хэрэг маргааныг хүндрэл чирэгдэлгүй шийддэг болно. Жирийн иргэдийг гэмтэн зэмтэн, өөрсдийгөө хууль цааз гэж хардаг хөлдүү, ноён сэтгэлгээг өөрчилнө.

Ардаа алагчилдаггүй хууль шүүхийн тогтолцоог дэмжинэ. Шүүхийн үйл ажиллагааг шударга болгоно. Шүүхийн тухай хуулийг өөрчилнө. Шүүх байгууллагын бүтэц, шүүгчийн хараат бус байдлын болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн тухай хуулийг санаачилж батлуулж хэрэгжүүлнэ. Иргэний эрх үүргийг алагчлахгүй, ижил тэнцүү тусгасан хуулийн орчин бүрдүүлнэ.

Хууль шударга бол шүүх шударга болно. Шүүх шударга ажиллавал нийгэмд шударга ёс тогтоно. Нийтийн баялаг нэмэгдэнэ. Хүн ард сэтгэл тэнүүн, сайхан амьдарна. “Шударга байцгаая” зарчмыг нийгмийн бүх харилцаанд хэвшүүлнэ.

Аливаа хууль тогтоомж нь төрийг бус хүнийг хамгаалахад зориулагдах ёстой. Төрийн төвлөрсөн чиг үүргийг иргэдэд, хувийн хэвшилд, орон нутагт шилжүүлэх ажлыг санаачилж хүнд суртлын зардал дарамтыг хөнгөлөх бодлогыг тууштай дэмжинэ. Эрх зүйн болон улс төрийн иж бүрэн шинэтгэлийг эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлс, үзэл санаанд нийцүүлэн хийхэд санаачлагатай, идэвхтэй, иргэнлэг байр сууринаас оролцоно.

Хоёр: Орон нутгийн хөгжлийг дэмжигч Ерөнхийлөгч байна

Байдал ямар байна? Монголд орон нутгийн бодлого бүрэн хаягдаад удаж байна. Тэнд иргэд нь эрхгүй, байгаль нь сүйдсэн, төр захиргааны байгууллага нь асуудал шийдэх чадамжгүй хэвээр байна. Орон нутагт улс төрийн эрх алга, эдийн засгийн эрх алга. Хөрөнгө санхүүгийн эрх алга. Тэдгээр эрхүүд дээшээ заасан сум мэт төвлөрсөн байна.

Төвлөрлийг дээрээс нь сааруулах гэж олон жил оролдлоо. Улам төвлөрөөд байна. Эрхийн шилжилт явагдсангүй. Орон нутаг, Монгол улс бүхэлдээ хөгжих эс хөгжихийн заагт байна.

Яах ёстой вэ? Хуулиар орон нутгаас булааж авсан эрхийг, хуулиар орон нутагт нь буцааж олгоно. Орон нутагт улс төрийн, эдийн засгийн болон хөрөнгө санхүүгийн эрхийг шилжүүлэхийг дэмжинэ. Иргэд нутаг орондоо байгаа баялгаа ашиглах, захиран зарцуулах, хяналт тавих эрхтэй байх ёстой.

Орон нутгийн хурлын эрхийг нэмэгдүүлнэ. Шаардлагатай төсвийн татаасыг бүхлээр нь, зарим татварын хувь хэмжээг төрлөөр нь орон нутагт шилжүүлнэ. Тэнд хөгжлөө төлөвлөх, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэрээ олох боломжийг чөлөөтэй болгоно. Аж ахуйн нэгжийн бүртгэл, үйл ажиллагааны хяналтыг анхан шатанд шилжүүлнэ.

Иргэд, орон нутгаас гарч байгаа хийж бүтээх санал санаачлагыг үргэлж дэмжинэ. “Монголдоо үйлдвэрлэв” санаачлагыг ажил хэрэг болгоно. Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж авахад иргэддээ хөнгөлөлт үзүүлэх бодлогыг дэмжинэ. Монгол сайн иргэнээ биш сайн бүтээгдэхүүн экспортолдог улс болох ёстой.

Орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Сум суурин газар бүрийг өөрийн давуу талаа ашиглаж хөгжихөд нь дэмжлэг үзүүлнэ. Монгол хүн хаана ч амьдарч байсан ялгаагүй иргэний хувьд нийгмийн харилцаанд ижил тэнцүү оролцдог, шаардлагатай үйлчилгээг ялгаа зааггүй авч чаддаг байх ёстой. Төрийн албаны баталгааг хангаж, төрийн албан хаагчдад үндсэн хөрөнгийн зээл, хөнгөлөлтийг олгоно.

Улсын нийслэлд утааны, хөдөөд цөлжилтийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулна. Орон нутгийн эрх, хөгжлийн асуудал гэдэгт зөвхөн аймаг сум, хот тосгоны төдийгүй, Улаанбаатар хотын дүүрэг, хороо, хэсгийг, тэнд оршин суугч нийт иргэдийг хамруулж ойлгоно.

Гурав.Ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч байна

Байдал ямар байна? Ихэнх хүмүүсийн амьдрал тартагтаа тулж байна. Ажилгүйдэл өслөө. Ажил олдохгүй байна. Ядуурал хавтгайрлаа. Ядуу өрхийн тоо эрс өслөө. Өдөр ирэх тутам айл гэрийн амьдрал туйлдаж, юмны үнэ өсөж байна. Тэр тусмаа эхчүүд эмэгтэйчүүдийн үүрэх ачаа улам хүндэрлээ.

Хүмүүс айдастай байна. Үнэн үг хэлж, хариуцлага шаардвал ад үзэгдэж байна. Эрх мэдэлтнүүдийн эрх мэдлээ хамгаалах, түүнийгээ хадгалах, үргэлжлүүлэх гэсэн улайрал нийгмийн эрүүл эд эс бүхнийг сүйтгэж байна. Хүнд суртал, ядуурал, хариуцлагагүй байдлаас үүдсэн хямрал айл бүрийн амьдралд дарамт болж байна.

Төрийн бодлого оновчгүй, хүнд өгөөж муутай байна. Хүн ардын ихэнх нь төрийн хараа, бодлогоос мартагдсан хаягдсан байдалтай байна. Монгол улсын иргэдийн аюулгүй байдалд олон талын хор хөнөөл учирсаар байна. Иргэдийн хэрэглэж байгаа хүнс, эмийн бүтээгдэхүүнээс авахуулаад иргэдийн аюулгүй, эрүүл орчинд ажиллаж амьдрах бусад олон эрх бүдүүлгээр зөрчигдөж байна. Зарим нь бүр гамшгийн байдалд оржээ. Бид ийм байдлаар удаан явж болохгүй.

Яах ёстой вэ? Аливаа асуудлыг шийдэхэд ард түмнийхээ талд орно. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг илэрхийлэгч байна. Шударга үнэний дуу хоолой болно. Зовж зүдэрч байгаа иргэддээ илүүтэй тусална. Иргэдийнхээ санал бодлыг сонсдог болно. Монгол хүн эрхээ ч шударгаар эдэлдэг, үүргээ ч шударгаар биелүүлдэг байх ёстой.

Монголын төр Монгол хүнээ үнэлэх цаг болсон. Монгол хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдлэх цаг ирсэн. Хүн нэг бүрийг эрүүл байж боловсролоо дээшлүүлэхэд нь тусална. Хэрэгцээтэй мэргэжлээ эзэмшихэд нь тусална. Ажилтай болоход нь тусална. Төрийг хүний төлөө ажилладаг болгоно. Хүн ардаа албан тушаалтнуудын барьцаа, дарамтаас чөлөөлнө.

Хүн гэр бүлдээ ая тухтай, сэтгэл хангалуун, элэг бүтэн амьдрах ёстой. Гэр бүлийн аливаа хүчирхийллийг үл тэвчих зорилт тавьж ажиллана. Эхчүүд, эмэгтэйчүүдийн зөрчигдөж байгаа эрхийг нэн тэргүүнд хамгаална. Эмэгтэйчүүдийн гэр бүл, хамт олон, нийгэмд эзлэх байр суурийг бүх талаар бэхжүүлнэ. Алдарт эхийн одонгийн болзлыг зөөлрүлж, мөнгийг нэмэгдүүлнэ. Ахмадаа ачилсан, залуусаа дэмжсэн, хүүхдээ энэрсэн, ирээдүйг нь баталгаажуулсан бодлого явуулна.

Баян Монголын иргэд баян амьдрах ёстой. Сайхан амьдрах ёстой. Иргэддээ улс төрийн эрхийг нь ч, эдийн засгийн эрхийг нь ч бүрэн олгохын төлөө ажиллана. Бүтээлч, санаачлагатай хэсгийнхээ хийсэн бүтээсэн, өнгөтэй өөдтэй бүхнийг цөлмөдөг иргэдээсээ баян төр байж болохгүй. Бас нийтийн баялгийг сорогч улсаасаа баян Ерөнхийлөгч байж таарахгүй. Баялгийг эзэмшигч нь, бүтээгч нь, түүний үр шимийг хүртэгч нь ард түмэн байх ёстой.

Иргэддээ баялгаасаа хувь хүртэх, жинхэнэ ёсоор баялагтаа эзэн байх, санал бодлоо илэрхийлэх боломж олгоно. Өөрт ноогдох хувиараа дамжуулж амьдрал ахуйгаа өөд татах, хөрөнгөжих, баялгийнхаа захиран зарцуулалтад хяналт тавих эрхийг нээж өгнө. Ингэснээр төрийн бодлого, үйл ажиллагаа нээлттэй, ил тод болно. Иргэдийн эрхийн агуулга нэмэгдэнэ. Бүтээж бий болгох боломж нь тэлнэ. Монгол хүний үнэ цэн улам өснө.

Монгол хүний аюулгүй байдлыг Монгол улсын аюулгүй байдал гэж үзнэ. Эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл урлагийн салбарт улсын төсвөөс зарцуулж байгаа хөрөнгийг урьдах жилээс нь хорогдуулахгүй, харин өсгөж үр дүнтэй төвөвлөдөг байхад анхаарч ажиллана. Иргэдийн өмч хөрөнгө, нэр төр, орон гэрийн халдашгүй дархан байдлыг хуульчлан баталгаажуулна. Иргэд амь бие, мал, өмч хөрөнгөө аргагүй хамгаалалтад орж гэмт халдлагыг няцаасан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг болгоно.

Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах эрхэд харш тийм байж болох үзэгдэл бүрийг судалж, засаж залруулах бодлого, үйл ажиллагааг тууштай явуулна. Зэвсэгт хүчин, Хил хамгаалалт, Онцгой, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Дотоодын Цэргийн албанд үүрэг хүлээж, тангараг өргөсөн офицер албан хаагч ажилтнуудын ар гэр, ахуй амьдрал, ажиллах нөхцлийн баталгааг олон улсын ижил түвшинд хүргэж сайжруулах зарчим баримтална. Дээрхи чиглэлүүдийн эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг идэвхтэй чиглүүлж ажиллана.

Дөрөв. Байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэгч Ерөнхийлөгч байна

Байдал ямар байна? Хаа сайгүй байгаль сүйдэж байна. Монголын хүн амын 40-өөс илүү хувь нь угаарын нөхцөлд амьдардаг боллоо. Газар нутгийн гуравны хоёроос илүү нь цөлжилтөд нэрвэгдлээ. Сүүлийн 10 жилд 8 мянга гаруй гол горхи, булаг шанд бүрэн ширгэж устсан мэдээ байна.

Хүний амьдрах орчин улам муудаж байна. Байгальтай хүйтэн цэвдэг харьцах дайралтууд саарахгүй байна. Байгаль орчинтой холбоотой түгшүүртэй мэдээнүүд зөвхөн Монголын биш дэлхий нийтийн асуудал боллоо. Монгол орны цөлжилт, хуурайшилт, шар шороон шуурга, Нийслэл хотын утаа бохирдолтын асуудал орчин цагийн гамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогдож байна. Байгаль орчинд ээлтэй, үр дүнтэй бодлого, үйл ажиллагаа үгүйлэгдсээр байна.

Яах ёстой вэ? Монгол газрын үзэсгэлэн, цэвэр дагшин байгаль, уул ус, ой билчээр, говь тал бол Монгол орны нэрийн хуудас. Унаган байгалиа сэргээж хойч үедээ өвлүүлэн үлдээхийг Монгол төрийн, монгол хүн бүрийн уламжлалт, язгуур бодлого гэж үзнэ.

Монгол нутгаа дэлхийд унаган төрхөө хамгийн сайн хадгалж үлдсэн байгалийн өв болгож, Монгол улсыг байгалиа хамгаалдаг, сэргээдэг, байгальд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг орон болгоно.

Байгаль орчны шалгуурыг нэгдүгээрт тавьж, байгальд халтай, нөхөн сэргээх баталгаа байхгүй бол эдийн засгийн хувьд ямар ч ашигтай төсөл хөтөлбөрөөс татгалзана. Байгаль орчинд хохирол учруулсан аливаа үйл ажиллагааг хатуу цээрлүүлэх хуулийн үйлчлэлийг бодитой хэрэгжүүлнэ.

Байгалийг нөхөн сэргээхэд чиглэсэн байгаль орчинд ээлтэй, иргэдийн амьжиргаанд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ.

Тав.Монголыг дэлхийтэй холбогч Ерөнхийлөгч байна

Байдал ямар байна? Монгол улсын гадаад бодлого нь аль ч засгийн үед харьцангуй тогтвортой, уламжлалт шинж чанараа хадгалж ирсэн. Ардчиллын жилүүдэд шинэ, бахархам, утга агуулгаар бас баяжсан. Гэвч ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө хийсэн монголчуудын түүхэн сонголт бүрэн үнэлэгдэж, үр шимээ бүрэн өгч чадахгүй байна.

Шинэ сонголтоо хэрэгжүүлэх гэж монгол хүн бүр зүйрлэшгүй их саад бэрхшээлийг даван туулж хоёр арваныг дамжуулан чадах чинээгээрээ зүтгэж байна. Монголын ард түмний энэ зориг төгөлдөр хичээл зүтгэл хилийн чанадад ч, хилийн дотор ч зохих түвшинд хүлээн зөвшөөрөгдөж эрчимтэй хамтын ажиллагаа, улс орны хөгжил дэвшлийн баталгаа болж хараахан чадаагүй байна.

Монгол улс сүүлийн жилүүдэд ардчилалтай ч юм шиг, ардчилалгүй ч юм шиг явж ирлээ. Ардчилсан хувьсгалынхаа ололтыг Монголын эрх баригчид хүлээн зөвшөөрдөг ч юм шиг, эс зөвшөөрдөг ч юм шиг ойлгомжгүй байдал үргэлжилсээр хорин жилийн нүүр үзлээ.

Ардчиллын ололт, эс ололт нь зөвхөн гадаад улс орон хурал уулзалт, айлчлалд зориулагдсан албан тушаалтнуудын нүүрний халхавч төдий зүйл байх ёсгүй. Юуны түрүүн бий болгосон ардчилалынхаа ололт амжилтыг Монгол улсын иргэд мэдэрдэг, түүний үр шимийг бодит байдлаар хүртдэг байх ёстой.

Яах ёстой вэ? Монголыг ардчилсан улс мөн гэдгийг хаана ч орчуулгагүй ойлгодог мэддэг болох ёстой. Ардчиллаар олсон монголчуудын ололт бол хүн төрөлхтний үнэт зүйлсэд зүй ёсоор багтдаг үнэтэй чухал бүтээгдэхүүн юм. Монголын ардчиллыг дэлхийн сонорт хүргэх ёстой. Үнэлүүлэх ёстой. Монгол улс бол иргэд нь эрх чөлөөтэй, төр нь нээлттэй, найрсаг гадаад бодлоготой орон.

Би зөвхөн Монголыг албан тушаалтны хувьд төлөөлсөн Ерөнхийлөгч биш ардчилал эрх чөлөөнийхөө төлөө, бүрэн эрхт, бие даасан байдлынхаа төлөө Монголын ард түмний хийсэн түүхэн сонголтыг амжилт ололттой нь, алдаа сургамжтай нь төлөөлдөг Ерөнхийлөгч байх болно. Монголыг хүн төрөлхтний хөгжил дэвшилд хамаатай, өөрийн гэсэн өнгө төрх, бахархалтай олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцогч орон болгохын төлөө чадах бүхнээ хийх болно.

Монгол бол бие даах чадвартай, боловсролтой, эрх чөлөөнд дуртай хүний нөөцтэй орон. Мөн байршлын болон байгалийн их нөөцтэй улс. Дээр нь сүүлийн хорин жил ардчилал, эрх чөлөөний нийтлэг үнэлэмжид суурилсан бүс нутагтаа өвөрмөц, арвин туршлагатай бас тийм нөөцтэй орон. Монгол улс олон улс, бүс нутгийнхаа хэмжээнд боловсролын, технологийн, санхүүгийн, хөдөө аж ахуй, байгалийн гаралтай зарим бүтээгдэхүүний, дэд бүтцийн гээд олон төрлийн бодлого тодорхойлоход өөрийн байр суурьтай, нэр нөлөөтэй оролцох боломжтой орон.

Эдгээр нөөц боломж бол Монголыг дэлхийтэй холбох, дэлхийг Монголтой холбох хичнээн ч гүүрийг барьж босгоход хүрэлцээтэй түүхий эд. Монгол дэлхийд улам хамаатай болох ёстой. Ийм бодлого Монгол улсын үндэсний эрх ашигт нийцнэ. Үүнийг бодит ажил болгох нь Монгол улсын шинэ Ерөнхийлөгчийн бас нэг түүхэн үүрэг юм. Энэ үүргээ би чин сэтгэлээсээ ухамсарлаж хэрэгжүүлэх болно.

Мөрийн хөтөлбөрийнхөө товчийг Та бүхэнд танилцууллаа. Дэлгэрэнгүйг нь иргэд сонгогчдын саналыг авч хуулийн дагуу зарлигаар баталж хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгчийн албыг би сандал суудал гэхээс илүүтэй миний үүрэх ёстой хариуцлага, хийх ёстой ажил гэж ойлгож байна. Ардчиллын жилүүдэд гарсан амжилт ололтыг бусадтай хуваалцах гэж би зүтгэхгүй. Харин алдаа завхрал байдаг бол түүнийх нь төлөө хариуцлага хүлээх хүн нь би өөрийгөө мөнөөс мөн гэж үздэг.

Өчигдөр бид алдсан байж болно. Маргааш бид алдаагаа давтаж болохгүй. Бид өнгөрснийг залруулж чадахгүй ч ирээдүйнхээ төлөө хариуцлагатай байх ёстой. Хариуцлага гэдгийг би ажил гэж ойлгодог. Ачаа гэж ойлгодог. Сургамж гэж ойлгодог. Хэцүүг сөрж өөрийн бие, нэр төрийг бусдын төлөө золиослох үүрэг гэж ойлгодог. Хийх ёстой ажлаа гүйцээж хийх даалгавар гэж ойлгодог.

Өнөөгийн бид хойч үедээ сайхан амьдрал, хөгжилтэй орон хүлээлгэж өгөх үүрэгтэй. Бид Эх орныхоо хэрэгтэй цагт нь хэрэгтэй ажлыг нь хийх ёстой. Би Эх орондоо хэрэгтэй цагт нь зүтгэдэг идэвхтэй иргэн байхыг эрмэлзэж ирсэн. Би Эх орондоо хэрэгтэй цагт нь тусалдаг Ерөнхийлөгч байх болно. Би Монгол хүнд хэрэгтэй цагт нь тусалдаг Монгол улсын Ерөнхиийлөгч байх болно.

Би дээр хөтөлбөртөө тусгасан таван чиглэлийг өнөөдөр миний эх оронд хэрэгтэй, миний ард түмэнд хэрэгтэй, миний хийх ёстой ажил гэж ойлгосон. Хүмүүс надад “Шударга ёс алдагдлаа” гэж хэлсэн. “Орон нутгийн бодлого хаягдлаа” гэж хэлсэн. “Ард түмэнтэйгээ амь нэгтэй бай” гэж учирласан. “Байгаль орчин сүйдлээ шүү” гэж захисан. “Ардчиллын үр шим хаана байна, түмэнд ойлгуулаач” гэж бичсэн. Би хийх ажлаа ард түмэндээ чихээ нааж явж олж авсан.

Ардчилсан Ерөнхийлөгч бол албан тушаалын өөрчлөлт гэхээс илүүтэй дүрмийн өөрчлөлт гэж надад ойлгогддог. Хууль дүрэм өөрчлөгдсөнөөр нийгэм өөрчлөгддөг. Хүний төлөө хуультай болж байж л хүнд суртлыг хална, хүний төлөө нийгэм бий болно. Иймээс ардчилсан Ерөнхийлөгч бол өшөө авагч байж болохгүй. Өөрчлөлтийг хуулийн хүрээнд, ард түмний эрх ашигт нийцүүлж хийх учиртай. Ардчилсан Ерөнхийлөгч бол ардчилал, эрх чөлөөг тордогч байх ёстой. Ахуй амьдралаа өөд нь татах гэж оролдож байгаа сая сая ажилсаг гарыг додомдон дэмжигч байх ёстой.

Аливаа сонгууль бол хүнтэй хийх өрсөлдөөн гэхээс илүүтэй асуудалтай хийх өрсөлдөөн. Өнөөдөр бидэнд авлигалыг арилгах өрсөлдөөн хэрэгтэй байна. Ядуурлыг түүх болгох сонголт хэрэгтэй байна. Монгол хүн бүрт шударга амьдрахад нь, сайхан амьдрахад нь туслах сонгууль хэрэгтэй байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бол нэг Монгол нөгөөгөө ялах сонгууль биш. Нийт Монголчуудын ялалт амжилтын, хөгжил цэцэглэлтийн төлөөх сонгууль болох ёстой. Энэ бүс нутагт үлгэр жишээ үзүүлэхүйц сонгууль болох ёстой.

Эцсийн эцэст Ерөнхийлөгчийн ажил бол тухайн хүний чин хүсэл, үнэлэмжээс их хамаардаг. Надад Монгол Улсыг ардчилсан замаар хөгжүүлэх чин хүсэл байна. Төрийг бүх шатанд нь хүний төлөө үйлчлүүлэх чин хүсэл байна. Мөн Ерөнхийлөгчийн бас нэг чухал хариуцлага бол улс орныг зөв замд хөтлөгч, чиглүүлэгчийн үүрэг юм. Улс орон, ард иргэдийнхээ ажил амьдралыг зөв зүгт чиглүүлж, сайн үйлс рүү хөтөлбөл улс гүрэн хөгжинө, ард иргэдийн амьдрал ч дээшилнэ. Би улс орноо зөв замд, ардчилсан замд, хөгжил дэвшилд хөтөлсөн Ерөнхийлөгч байх болно. Эх орны маань дуудлага ч ийм байна. Би хичээж ажилланаа.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

2009.04.06.

МАХН-аас Монгол Улсын 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр


Уриа: Эвийн хүчийг бэхжүүлнэ

Эх орны хишгийг өгүүлнэ

МАХН надад өндөр итгэл хүлээлгэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүллээ.

Энэ бол зөв эхлэлээ үргэлжлүүлэн, хийж бүтээснээ бататгах, МАХН-АН-ын хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн, бодож төлөвлөснөө гүйцээж, эх орны өмнө тулгамдсан асуудлуудыг шинэ зорилт дэвшүүлэн шийдвэрлэх бололцоо олгосон өндөр итгэл найдвар юм.

Нэр дэвшигч миний бие улс орны эдийн засгийн хямралт байдлыг хохирол багатай даван туулах, эх орноо хэтийн хөгжилд хөтлөх үндсэн зорилтуудыг хураангуйлан товчоолж, “Эвийн хүчийг бэхжүүлнэ, Эх орны хишгийг өгүүлнэ” гэсэн уриа бүхий мөрийн хөтөлбөрөө та бүхэндээ өргөн барьж байна.

Мөрийн хөтөлбөрийн бүтцийг дараах байдлаар хураангуйлан томъёолов. Үүнд:


Нэг. Хариуцлагатай шударга төр

1. Төрийн зөв тогтолцоо

2. Төрийн шинэ үйлчилгээ

3. Төрийн өндөр хариуцлага

Хоёр. Иргэншсэн эвсэг нийгэм

1. Бадрангуй монгол тэмүүлэл

2. Идэвхтэй, эх оронч иргэн

3. Ээлтэй аюулгүй орчин

Гурав. Өсөлттэй, өгөөжтэй эдийн засаг

1. Баталгаатай шинэ орлого

2. Цэвэр цэмцгэр хот

3. Хөгжсөн шинэ хөдөө зэрэг зорилтууд багтаж байна. Мөрийн хөтөлбөрийг дэлгэрэнгүй хувилбараар дор сийрүүлэв.


Нэг. ХАРИУЦЛАГАТАЙ ШУДАРГА ТӨР


Төр, засгийн бодлого, үйл ажиллагаа нээлттэй, шударга, шуурхай, хяналттай, хүртээмжтэй байж, бүх шатанд төрийн хууль ягштал хэрэгждэг болох нь хариуцлагатай шударга төрийн гол шалгуур, босго өндөр төрийн үндсэн шинж мөн.

1. Төрийн зөв тогтолцоо

- Төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, иргэдийн идэвхтэй оролцоог гүйцэд хангана. Төрийн тогтолцоог хариуцлагажуулж, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоно.

- Төрийн бодлогын нэгдмэл, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг хангаж ажиллана.

- Төрийн удирдлагын бүх түвшинд оновчтой, зөв бүтэц бүрдүүлж, авлигагүй, хүнд сурталгүй, шударга ажиллах хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.

2. Төрийн шинэ үйлчилгээ

- Төрийн үйлчилгээг иргэдэд ээлтэй, тэгш шударга, хүртээмжтэй болгоно. Төлбөр хураамж багатай, чирэгдэлгүй үйлчилгээний шинэ төрөл хэлбэрийг хэвшүүлнэ.

- Төрийн албыг чадваржуулж, ёс зүйтэй, мэдлэг чадвартай боловсон хүчнээр бэхжүүлнэ. Дотоод, гадаадад доктор, мастерын зэрэг хамгаалсан мэргэжилтнүүдийг төрийн албаны нөөцөд шалгалтгүй бүртгэх тогтолцоог бүрдүүлнэ.

- Төрийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрлийн тоог эрс цөөлнө. Бүртгэл-мэдээллийн шинэ тогтолцоог төлөвшүүлнэ. Иргэдийн санал хүсэлтэнд зөвхөн хуулинд заасан үндэслэлээр татгалзаагүй бол зөвшөөрсөнд тооцдог “эерэг хариуны зарчим”-ыг үйлчилгээнд нэвтрүүлнэ.

3. Төрийн өндөр хариуцлага

- Төрийн байгууллагын ажил үйлчилгээнд хяналт-хариуцлагын шинэ тогтолцоо, арга хэлбэрийг бий болгоно. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтээс хянах бололцоог өргөтгөнө.

- Шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд иргэд, иргэний нийгмийн оролцоог идэвхжүүлэн зохицуулах зорилго бүхий “Иргэдийн зөвлөл”-ийг байгуулж ажиллуулна. Үүний тулд хөндлөнгийн хяналт шинжилгээ хийх чиг үүрэг бүхий нийгмийн хяналтын тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

- Хүний эрх, хууль тогтоомжийг зөрчсөн төрийн албан хаагчдад заавал хариуцлага тооцдог механизмыг нэвтрүүлнэ. Ахмадууд, эхчүүд эмэгтэйчүүд, оюутнууд, хүүхэд залуучууд, хөгжпийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэдийн талаар төрийн халамж анхаарал, үүрэг хариуцлагыг өндөржүүлнэ.


Хоёр. ИРГЭНШСЭН ЭВСЭГ НИЙГЭМ


Монгол хүн авъяас чадвараа нээж, мэдлэг боловсролоо дайчлан, зөв хөгжих, иргэний эрх чөлөөгөө хуулийн хүрээнд эдлэх, үүрэг хариуцлагаа биелүүлэх боломжийг хангасан иргэншсэн эвсэг нийгмийг хөгжүүлнэ.


1. Бадрангуй монгол тэмүүлэл

- Эрдэм боловсролтой, элбэг хангалуун амьдралтай, дэлхийн цараатай сэтгэж, монголын төлөө ажилладаг бадрангуй тэмүүлэлтэй иргэнийг төлөвшүүлнэ.

- Бадрангуй Монгол тэмүүллийн “Эв дагаж хүч - хүч дагаж хөгжил” гэсэн итгэл үнэмшлээр эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах санаачилга, зүтгэлийг хөхиүлэн дэмжинэ. Ажил хөдөлмөр бол монгол хүн бүрийн амьдралын баталгаа, үнэ цэнийн хэмжүүр гэсэн бодлого баримтална.

- Иргэн бүрийн сайхан хүсэл тэмүүлэл хэрэгжин биелдэг, монгол хүн эх орондоо эзэн сууж сайхан амьдрах, дэлхий дахинд үнэлэгдэх нөхцөл бүрдсэн шинэ Монгол Улс болон хөгжих итгэл үнэмшлийг бий болгоно.


2. Идэвхтэй, эх оронч иргэн

- Спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, эрүүл мэндээ өөрөө хамгаалдаг ухамсартай иргэнийг төлөвшүүлнэ. Эрүүл мэндийн суурь үйлчилгээг үнэ төлбөргүй болгох асуудлыг судална. Хүн амд хүртээмжтэй, оношилгоо, эмчилгээний Шинэ эмнэлэг төслийг санаачилж, “Эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

- Шинэ боловсролын үндэсний тогтолцоог хөгжүүлж, ерөнхий боловсролд олон улсын стандартыг нэвтрүүлнэ. Дэлхийн жишигт нийцсэн чанартай дээд боловсролын тогтолцоог төрөөс дэмжих бодлого баримтална.

- Үндэсний хэл, соёлын үнэт зүйлс, уламжлалт шашин, сонгодог болон үндэсний урлаг, утга зохиолыг нийтийн хүртээл болгоно. Хүн байхын үндэс болсон зөв суртахуун, гоо сайхны үзэл хүмүүжил бүхий уламжлал заншлаа эрхэмлэн дээдэлдэг ёс зүйтэй эх оронч шинэ иргэнийг төлөвшин хөгжихөд дэмжлэг үзүүлнэ.

3. Ээлтэй аюулгүй орчин

- Иргэд айх аюулгүй амьдрах, зөв хүн болж төлөвших эрх зүй, ёс суртахуун, мэдээллийн шинэ орчныг гэр бүл, байгууллага, хамт олны хүрээнд бүрдүүлэхийг зорино.

- Цөлжилт, байгалийн тэнцэл алдагдалтыг зогсоох, агаар, ус, хөрсний бохирдлыг багасгах бодлогыг хэрэгжүүлнэ. Нутаг ус, байгаль дэлхийгээ хамгаалах иргэдийн санаачилгыг дэмжинэ.

- Байгаль экологийн болон түүх, соёлын дурсгалт газруудыг төрийн онцгой хамгаалалт бүхий стратөгийн цогц газрууд болгох санаачилга гаргана.

- Иргэд бие биендээ хүндэтгэлтэй ханддаг, хүнлэг энэрэнгүй ёс, эрх тэгш байдал, хууль дээдлэх зарчим, шударга ёс хэрэгжих хүмүүн харилцааны ээлтэй орчныг төлөвшүүлэхэд анхаарна.

- Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчлэн баяжуулж хэрэгжүүлнэ. Батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг бэхжүүлж, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудалд онцгой анхаарна. Сайн хөрш, “гуравдах хөрш”, иж бүрэн түншлэлийн харилцаагаа дэлхийн улс орнуудтай өргөжүүлж, бүс нутаг, олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулна.

- Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал хангагдах, эдийн засаг, нийгэм хөгжих, монгол хүн гадаадад ая тухтай аялж, тодорхой хугацаанд ажиллаж амьдрах таатай, тогтвортой гадаад шинэ орчныг бүрдүүлнэ.


Гурав. ӨСӨЛТТЭЙ, ӨГӨӨЖТЭЙ ЭДИЙН ЗАСАГ


Бизнесийн шударга ерсөлдөөний таатай орчныг бүрдүүлж, терийн зохицуулалтын оновчтой механизмыг нэвтрүүлж, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах бодлого хэрэгжүүлнэ. Шинэ технологид тулгуурласан, тогтвортой есөлттэй, иргэн бүрт егөөжтэй эдийн засгийг хөгжүүлнэ.


1. Баталгаатай шинэ орлого

- ”Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын зорилтод хүрэх, Монгол орноо дэлхийн дундаж орлоготой орнуудын жагсаалтанд оруулах “гурван 15-ын бодлого”-ыг хэрэгжүүлнэ. Монгол хүний амьдралын чанар, үнэлэмжийг нэг хүнд ногдох ДНБ-ний өсөлтөөр баталгаажуулан дээшлүүнэ.

- ”Технологи” үндэсний хөтөлбөр боловсруулж, эх орны байгалийн болон малын гаралтай түүхий эдэд түшиглэсэн үндэсний үйлдвэрлэл, ашиг орлоготой аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагаа, жижиг дунд үйлдвэрлэлийг бүх талаар дэмжиж ажиллана.

- ”Ашигт малтмал” үндэсний хөтөлбөр боловсруулан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд яаралтай оруулж, иргэдэд “Эх орны хишиг” хүртээх ажлыг эхлүүлж, байр орон сууцтай болох, мэргэжил боловсролоо дээшлүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэх зэргээр идэвхтэй амьдрахад нь тус дөхөм үзүүлнэ.

- Монгол хүний хамгийн үнэтэй баялгийн нэг бол эх орондоо ажил хөдөлмөр эрхлэх явдал хэмээн үзэж ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол, дадлага чадвар бүхий иргэн бүрийг ажилтай болгож, баталгаатай шинэ орлоготой байх бодлого хэрэгжүүлнэ.


2. Цэвэр цэмцгэр хот

- Нийслэл хотоо соёлтой үйлчилгээ бүхий, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдсэн иргэддээ ээлтэй, Монголдоо төдийгүй бүс нутгийн бизнес, санхүү, аялал жуулчлалын төв хот болгох нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

- Улаанбаатар хотыг утаагүй хот болгож, гэр хорооллын дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, эрүүл ахуйн орчин, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн, иргэдийн өөрсдийнх нь үүсгэл санаачилгад тулгуурласан “шинэ гудамж’ төсөл хэрэгжүүлнэ.

- ”Хотууд” хөтөлбөр боловсруулж, бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийг 100 орчим мянган хүн амтай, эдийн засаг, нийгэм, соёлын харьцангуй бие даасан цогцолбор болгон хөгжүүлэхийг дэмжинэ.

3. Хөгжсөн шинэ хөдөө

- Хөдөөгийн ард иргэд сайн сайхан амьдрах, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих найдвартай дэд бүтэц, нийгэм-соёлын шинэ цогцолбор бүхий сумын төв, суурингуудыг бий болгож, хөдөөг эрчимтэй хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ.

- Малчнаа тэтгэсэн нийгмийн бодлого, мал аж ахуйг эрчимжүүлэх эдийн засгийн бодлогыг хослуулсан шинэ хот айл төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ.

- Тариаланчдын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн хамгааллыг дээшлүүлж, байгальд ээлтэй, бүтээмж өндөртэй техник технологийг ашиглан газар тариалангийн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилтыг дэмжинэ.

Thursday, February 19, 2009

Б.Баабар: Энхбаяр Монголын нийгмийг тогтолцооных нь хувьд хорлосон


Өчигдөр 18 цаг 55 минут
МАТАХ ГЭДЭГ НЬ БАС Л НЭГ СЭТГЭЦИЙН ӨВЧИН
УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржтой "Өдрийн сонин"-ы сурвалжлагч Ж.Сандагдорж ярилцлага хийсэн. Энэ ярилцлагыг үргэлжлүүлж "Өдрийн сонин-ы сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Б.Баабартай ярилцжээ.
-Саяхан манай сонинд хэвлэгдсэн Ц.Элбэгдоржтой Энхбаяр ерөнхийлөгчийн тухай хийсэн ярилцлага нь ёстой сенсаац боллоо. Та тэр ярилцлагыг уншсан уу?
-Уншсан. Үнэхээр шуугиан болсон байхаа. Яагаад гэхээр news.mn-ээр орсон сэтгэгдэл нь гэхэд мянга хол гарсан байна билээ. Барагцаалсан тоогоор дор хаяж 150 мянган хүн уншсан гэсэн үг. Гого.мн дээр тавигдаад хоёр цаг болоход л хэдэн арван мянган хүн орсон. Одоо Монголд мэдээллийг тараагч нь сонин гэхээсээ интернэт болчихсон шүү дээ.
-Ер нь таны нийтлэл дээр хичнээн сэтгэгдэл гардаг вэ?
-Голдуу 200-300 гардаг нь их тоо. Тэгэхээр тэрнээс гурав дахин их байна.
-Хүмүүс тэгээд юу гэсэн байх юм бэ?
-Сайт дээрх сэтгэгдэл чинь хүмүүсийн үзэл бодлын илэрхийлэл биш шүү дээ. Энэний дийлэнхийг захиалгаар хэдхэн хүн хийж суудаг юм. Минийхээр орж хараал ерөөл бичдэг улсыг би бараг цээжээрээ мэднэ. Уншаад төрсөн сэтгэгдлээ бичдэг хүмүүс мэдээж бий. Тэр нь 20 орчим хувь л байдаг. Харин нийт хандалтаар нь нийт орсон, уншсан хүний тоо гаргаж болдог юм. 100-150 хандалт тутамд ойролцоогоор нэг сэтгэгдэл гэж тооцож болох юм билээ. Үүнээс гадна цаана нь тоолуур гэж бий шүү дээ. Би сэтгэгдэл огт уншдаггүй, гэхдээ статистик нь сонин байдаг юм. Ай пи-гээр шалгахад орж ирж буй сэтгэгдлийн дэндүү дийлэнх нь ердөө хэдхэн цэгээс гардаг. Бүдүүлэг муухай хараал, арга ядсан тачъяадал, хорсол, хонзорхол, хэн ч мэдэхгүй гэж бодсон бахархал, өөрийн өчүүхнийхээ хорслыг тайллаа гэсэн урамшил, ердийн атаархал л байгаа. Ийм юмаар өвчилчихсөн, бүр ажил болгоод өдөржин нус цэр хаяж суудаг хүн ч байдаг юм шүү дээ. Нэг төрлийн өвчин л юм даа. Хэн ч байсан хамаагүй орж нус цэр бөөлжис гаргаж суудаг, тэр нь цэнгэл болчихсон, нэг төрлийн сэтгэцийн өвчин л дөө. Аль ч нийгэмд тодорхой хэсэг нь ийм донд автсан байдаг. Социализмын үед манайд ямар олон матаач байдаг байсан гэж санана. Нийгэм нь тэрийг хөөргөөд урамшуулаад эхлэхээр бүр нийтийн дон болж байхгүй юу. Матаас хэлэхээр тосч авч ажил хэрэг болгодог газар маш олон, албан газар болгонд нам эвлэлийн үүр гэдэг чинь голлож ийм ажилтай байсан.
-Одоо матаас хүлээж авдаг газаргүй болсон учраас алга болсон байх аа даа ?
-Үгүй дээ, алга болоогүй. Нийгмийн байгууламжаас үл хамаараад хүн төрлөхтний 25 хувь нь солгой, 10 хувь нь бэлгийн өөр хандлагатай байдаг. Энэн шиг байхгүй юу. Цаанаасаа ийм гажтай төрсөн хүн матаасаа гаргах газар үргэлж олдог. Жорлонгийн ханан дээр элдэв сонин зураг, байшингийн ханан дээр болон орцонд хэн нэгнийг гутаасан бичиг хаа сайгүй л байдаг шүү дээ. Ийм хүмүүс голдуу сул дорой амьтад байдаг. Энүүгээрээ бахархаж чаддаггүй, бичихдээ бусдаас их нууна. Сайхан хүүхэн эргүүлчихсэн, эсвэл сүрхий зодоон хийчихсэн эр тэрүүгээрээ их бахархаж бусдад бүр дэгэсдүүлж ярьдаг даа. Гэтэл энэ матаачид чинь тэрүүгээрээ бахархаж болдоггүй, ерөөсөө энэ дон нь цаанаасаа тэгээд заяагдчихсан сул дорой үлбэгэр хүний ажил л даа. Доржготов гуайн нэг өгүүллэгт хулгай хийчихсэн хүн тэрүүгээрээ бахархах гэтэл чаддаггүй тамд унаад сүүлд нь тэсэлгүй гайхуулж байгаад баригддаг. Гэтэл ийм үлбэгэрүүд гайхуулъя ч гэж боддоггүй. Ер нь олны дунд ороод ганц үг чангахан хэлчиж чаддаггүй, хамаг юм нь дотроо бугшчихсан бүрэг дорой юмнууд байдаг учраас стрессээ тайлж байгаа хэрэг шүү дээ.
-Хүмүүс сэтгэгдэл их уншдаг санагдах юм.
-Үгүй байхаа. Хаалттай нийгэмд байсан хүмүүс гэнэт нээгдсэн учраас юм юм руу хэсэгтээ хошуурдаг. Ерээд оны эхээр анхны порно болон шалиг сонинг нэг их уншдаг байлаа. Дараа нь шар сонин уншиж бараг бүр орчихсон байсан. Одоо больчиж байгаа биз дээ? Ингэхээр манай нийгэм тусах ёстой өвчнөө л тусаж илааршиж яваад байна. Гэхдээ матаас бичигч гэдгээс гадна уншигч гэдэг бас дон нийгмийн цөөн хэсэгт бий. Айл айлаар ороод л хов зөөгөөд явдаг авгай нар байдаг шүү дээ. Зарлалын самбар дээр бичсэн өөрт нь ямар ч хамаагүй юмнуудыг нэгд нэгэнгүй уншдаг хүн бий. Сонин дээр гарсан гашуудлын мэдээг алгасалгүй уншдаг хүн ч байдаг. Энэ бол бараг төрөлхийн араншин. Солгой гэдэг шиг л. Солгойг засах нь хэрэггүй, бараг хортой. Үүнтэй адил цаанаасаа буй болсон араншинг засах ямар ч хэрэггүй. Тэгээд л төрчихсөн юм чинь яалтай нь билээ? Харин судалгааны хувьд бол их сонин сэдэв. Өрнөдөд энэ талын судалгаа гойд хөгжсөн, манайд бол эхлэл нь ч тавигдаагүй.
-Захиалгаар сэтгэгдэл бичдэг юм бол дон гэхээсээ мөнгөний төлөө хийж байгаа юм биш үү?
-Захиалга авсан бичигчид андашгүй. Би цэвэр психологийн талаас нь нэг хэсэг их сонирхож хардаг, статистик гаргаж үзэж байсан юм. Захиалга авсан нөхөд их залхуу. Голдуу кирилл, латин үсгээр хэдхэн юм баахан алдаатай биччихээд тэрийгээ копи-паст хийгээд явчихдаг. Нийгэмд нэр нь гарсан улс төрч, урлаг спортынхон дээр захиалга их байдаг. Тэднийг ай пигээр нь хөөж гарч буй хичнээн цэг буйг нь ч тогтоосон. Гэхдээ хэн гэдгийг нь биш хичнээн гэдгийг нь сонирхож статистик хийж үзсэн юм. Миний нэг дуртай хобби бол нийгмийн сэтгэл зүй. Энэ талаар би маш их олон ном уншсан. Хойно байхдаа өрөөндөө психологийн ангийн хоёр оюутантай олон жил өнгөрөөснөөс ийм сонирхолтой болчихсон. Нэг нь нас барчихсан, нөгөөтэй нь би байнга харилцаатай байдаг. Одоо тэр найз маань психологийн том эрдэмтэн болсон. Би өөрөө нийгмийн, ялангуяа Монголын нийгмийн сэтгэл зүйн талаар мөн ч олон өгүүлэл бичсэн дээ. Нэлээд нь гадаадын тэрбайтугай мэргэжлийн хэвлэл дээр орчуулагдаж тавигдсан шүү. Ном ч бичсэн. "Монголчууд" гээд ном маань англи, япон хэлээр бий.
"ЭНХБАЯР ХЭРВЭЭ БАЙГААГҮЙ БОЛ"
-Манай сонин уг нь Элбэгдоржтой хийсэн ярилцлагаа тантай үргэлжлүүлэх гэсэн юмаа. Тэгсэн өөр юм руу хальтарч ороод аягүй бол таны тодорхойлолтоор өнөө гаж донтон нь болчих шиг боллоо.
-Тэр бол тухайн хувь хүний тухай биш нийгмийн хүний тухай ярилцлага болсон байна билээ. Нээлттэй нийгэмд олонд танигдсан хүн нийгмийн болж хувирдаг. Ялангуяа ард түмнийг төлөөлж шийдвэр гаргах эрхтэй хүмүүс бол нэг талаасаа бараг л нийгмийн өмч. Сая Обамаг ерөнхийлөгч болоход хоёр жаалхан охиныг нь "ингээд энэ хүүхдүүдийн хүний амьдрал дуусч, эцгийнхээ золиос болов оо" гэж бичсэн байна билээ. Иймээс нийтийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа хүний хувийн амьдрал ч, зовлон шаналал нь ч, гэр бүлийн амьдрал нь ч, баяр хөөр нь ч нийтийн асуудал болдог юм. Энийгээ мэдэж байж хүн улс төрийн амьдралд орох хэрэгтэй л дээ. "Энхбаяр хэлмэрчээ хийгээд явж байсан бол би тэрний тухай ярих ч үгүй байсан" гэдэг Элбэгдоржийн үг зөв. Яахав, угаасаа "буриад хөгшрөхөөрөө хэлмэрч, бух хөгширхөөрөө зааз" гэж үг ч байдаг л даа.
-Та тэгэхээр Элбэгдоржийн ярилцлагатай санал нэг байна уу?
-Мэдээж. Би өөрөө Энхбаярын тухай арав орчим өгүүллэг бичсэн. Гэхдээ би Энхбаяр судлаач биш шүү дээ. Нийтдээ би хоёр мянга орчим өгүүлэл бичсэн гэж үзэхэд өчүүхэн хувь нь байгаа биз дээ? Асуудал Энхбаяр гэдэг хувь хүндээ байгаа юм бишээ. Урьд нь буруу юм хийсэн, алдаа гаргасан гэж хариу авах, шийтгэх тухай ч асуудал биш. Энэ хүн Монголын нийгмийг тогтолцооных нь хувьд хангалттай хорлолоо. Дахиад цааш хорлох асар их ирээдүй байна. Иймээс салах цаг болсон юм биш үү? Ардчиллын нэг гоё тодорхойлолт байдаг юм. "Ардчилал гэдэг бол ард түмэн увайгүй удирдагчаасаа цус гаргалгүй салж болох бололцоог хэлнэ". Эсрэг талаас нь уран хэлсэн байгаа биз? Уг тэр ярилцлагаа Энхбаяртай өөртэй нь үргэлжлүүлбэл дээрсэн.
-Надтай уулзахгүй л дээ, уулзаад ч юм хэлэхгүй.
-Асуудал нь тэндээ биш. Манай сэтгүүлчид өөрснөө ярилцлага хийж чаддаггүй. "Сүхбаатарын талбайг тойрсон хэдэн барилга тантай холбоотой гэлцэх юм?" гэж асууж байгаа юм. Нөгөөдөх нь хөөрхөн дөнгөнө, "Манай аав Үйлдвэрчний эвлэлд ажиллаж байсан учраас зүүн байшинг холбодог, би соёлын яаманд байсан болохоор баруун байшинг холбодог..." гээд маазруулна. Зүй нь "Хуучнаар бол Сүхбаатарын нэрэмжит хэвлэлийн үйлдвэрийн байшин өмчлөлийн хувьд үнэхээр танд түй ч хамаа байхгүй юу?" гээд асуух байхгүй юу. "Арцатын ам танд бүр ямар ч хамаагүй нь үнэн биз?" гээч. "Шаргалжуут, Гурваннуур, Оргил рашаан өмчлөл эзэмшлийн хувьд ерөөсөө одоо болоод ирээдүйд танд болоод таны төрлийнхөнд огт хамааралгүй юу?" гэж шалгаагаач. "Оргил рашааны хашаан дотрох баригдаж байгаа байшингууд, газрынх нь наймааны талаар та нэг сонирхооч" гэж хатгаач. "Төмөртэйн орд газрын 50 хувь нь хятадуудад, 25 хувь нь нэг монгол үлдсэн 25 хувь нь бас нэг монгол хүнд байх юм, тэр хоёрын нэг нь тантай ямар холбоотой юм болоо?" гэж сонирхооч. "Төмөртэй орд Төмрийн үйлдвэрийн мэдэл" гэж хариулна, тэгэхээр нь "Бишээ, тэрийг хэлээгүй, одоо төмөр зам татаж байгаа тэр орд нь!" гэж ирээд тодотгооч. "Буриадад Байгаль нуур орчмоор бизнестэй хүмүүсийг та таньж мэдэхгүй биз?" гэж шордооч. "Зууны мэдээ сонин, ТВ9 зэргийг та дэмждэг л гэлээ, гэтэл таны дэмжээд байгаа тэр өмчлөгчийг нэр овгоор нь хэл л дээ" гэж шалаач. Тэгээд хариултыг нь бүтнээр нь авчихаад цааш сурвалжилдаг байхгүй юу даа. Хамаагүй, би туслая л даа.
-Тэгэхээр хүний хувийн өмч хөрөнгөнд атаархлаа гээд уурлаад унах биш үү. Бас хувийн нууц гээд сүйд болох байлгүй?
-Нэгдүгээрт хөрөнгө орлогоо нийтэд ил хэлэх үүрэгтэй хүн. Хоёрт хамгийн гол нь хэн ч тэр дундаа төрийн албан хаагч яаж ийм юмтай болсон нь бүхний сонирхлыг татна. За яахав дээ, өнөө "ямаанаас эхлээгүй хэн байхав" гэгчээр идэж уугаагүй төрийн албан хаагч гэж хаа байхав. Манай өнөөгийн нийгмийн үнэлэмж харамсалтай нь ийм болчиж. Урьд би түмний хөрөнгийг тэр ч идчихлээ, энэ ч уучлаа гэж хар хүний өмнөөс шар хүн гэгчээр нэг их юм болдог байсан. Одоо бол ийм муухай нүгэлд өөрөө л орохгүй, өөрөө л цэвэр явж айлгүй амьдарч, үхэхийн цагт тайван уужуу байхыг л дээрд үздэг боллоо. Хичнээн итгэж явсан сайн нөхөр чинь хулгайч юм гэдэг нь мэдэгдэхээр дотор ёк гээ л явчихдаг юм. Олон дахин "ёк" хийхээр залхаад хар амиа бодон холхон л нүдээ аниад чихээ бөглөөд суухын түүс болно доо.
-Энхбаяр өмч завшдаг нь бага асуудал байж, яагаад гэхээр цөмөөрөө л тэгдэг юм чинь онцгой юу ч алга гэж та хэллээ шүү дээ. Тэгэхээр юу нь гол гэж?
-Түүхэнд нэг хүний гүйцэтгэх ролийг марксистууд л үгүйсгэдэг юм. Гэтэл энэ хорвоо чинь ямар өчүүхэн юман дээр тогтдог гэж санана? Ленин байгаагүй бол Октябрийн хувьсгал гарахгүй байсан гэж судлаачид нэгэн дуугаар хэлдэг. Нэрон байгаагүй бол өөр хүн Ромыг түймэрдэх байсан гэж үү? Александр пап, түүний хүү Цэзарь Боржиа хоёр дундад зууны Италийн байтугай баруун Европын түүхийг бичсэн. Бүх Европыг нэгтгэх тийм үл гүйцэлдэх амбиц Наполеоноос өөр хүнээс гарна гэж үү? Хэрэв Бэнжамин Франклин байгаагүй бол Америкийн дүр төрх өөрөөр бүрдэх байсан байх. Хэтэрхий ширүүн шудрага Гэндэн, олхиогүй Лувсаншарав, амгалан Амар, сагсуу Чойбалсан нар зөв ухаалгаар зохицож чадсан бол Монголын хувь заяа арай өөрөөр бичигдэх байсан байж ч болох.
Ингэхээр "Энхбаяр байгаагүй бол?" гэдэг асуулт өөрийн эрхгүй төрнө. Элбэгдорж зөв л хэлсэн байна билээ. "Энэ хүнээс өмнө Монголын улс төр цэвэр байсан юм шүү!" гэж.
ЭНХБАЯР БОЛ ТӨРМӨЛ МАККВАЛИСТ
-Яагаад ингэж удаан зууралдаж чадаад байна? Чадаад байгаа биз дээ?
-Маккавили гэж нэг суут хүн байлаа. Тэрний бичсэн "Дээдэс" гэж зохиол бий. Төрийг хэрхэн эзэгнэж, үр дүнтэйгээр тас зуурч эзэрхийлэх вэ гэдгийг хэлж өгсөн сурах бичиг. Энхбаярыг боловсролгүй хүн гэж хэлэхгүй л дээ. Өөртөө таарсан боловсролтой. Гэхдээ Маккавиллиг уншаад л анализ дүгнэлт хийгээд, тэндээс суралцах зиндааных биш байлгүй. Ингэхээр энэ хүн увайгүй аргаар засаглах төрлөхийн чадвартай юм. Нэрон ч, Боржиа ч Маккавилиг мэдэхгүй шүү дээ. Харин Маккавили тэднийг харж ийм учиртай юм байна гэж нээсэн хэрэг. Өнөөгийн соёлт ертөнц Маккавилиг мэднэ. Засагт нэг гарч аваад хэрхэн увайгүйтэн зууралдах сурах бичиг нь бэлээхэн байна. Гэтэл тэгэхгүй л байгаа биз дээ? Харин засгийн эрхэнд байгаад байх сонирхол бүгдэд нь бий. Угандад Иди Амин гэж байлаа. Бараг бичиг үсэггүй тэр хар ямар үхсэнийхээ Маккавилиг мэдэх вэ дээ. Гэтэл ХХ зууны хамгийн агуу маккавилист. Тэрнээс салахын тулд ямар их цус урссан гэж санана? Ингэхээр ийм хүмүүс төрдөг болохоос сурдаг юм биш.
-Тэр намын дарга болсоныхоо дараа хардах хагалган бутаргах ажлыг амжилттай эхлүүлсэн байх аа?
-Тэр хамгийн түрүүн хүмүүсийг хагалан бутаргаж, биенээсээ цэрвэх байдлыг буй болгож чадсан. Түүнийг УИХ-д орж ирэхээс өмнө танхимд хэрэлддэг, дараа нь хамт тамхилдаг, заримдаа архиддаг дотно уур амьсгал байсан. Одоо энэ Нямдорж бид хоёр чинь дажгүй найз нөхөд байлаа шүү дээ. Энхбаяр намын дарга болуутаа л нөхдөө хардаж хатгаж эхэлсэн. Тоглоом шоглоомоор тэднийгээ туршуул, тэр энэний найз, та хоёр холбоотой юм чинь чи л очоод найзтайгаа яриад ир гэх мэтээр шордоно. Намын дарга тэгээд байхаар өнөөдүүл нь болгоомжилдог, цэрэвдэг болоод ирж байгаа юм. Дараа нь заалнаас гарч төрийн алба хааж байгаа болон энгийн намын гишүүдээ ийм байдал руу оруулсан. Тун ч удалгүй ардчиллынхантай бусдын нүдэн дээр яриад зогсох зоригтой хугийн хүн байхгүй л болсон юм даа. Өөрөө болохоор их уулзамтгай. Тэрийгээ ёрдоод, сүрдүүлээд, аргалаад гэх мэтээр тайлбарлана. Хамгийн түрүүн жилийн өмнө өөрийг нь намын дарга болоход дэмжээгүй хэсгийг шордож эхэлсэн. Ингэж Багабандийн бүлэг гэж үүссэн юм шүү дээ. 1998 он гэхэд Энхбаяр албан бусаар энэ орны эзэн болсон. Тэрний зөвшөөрөлгүйгээр улс орны ямар ч ажил шийдэгддэггүй болчихсон. Тэр дараагийн албан ёсны эзэн болно гэдэг нь сохор хүнд ч тодорхой болоод ирлээ. Намынхан нь түүнээс үнхэлцгээ хагартал айдаг, аль болох ая эвийг нь олох гэдэг, эвгүй сэтгэгдэл төрүүлчихээс болгоомжилдог болоод ирж байгаа юм. Надтай гэхэд Баяр, одоо энэ элчин Хангай, Үндэсний шуудангийн Ганболд энэтэр гээд хэдхэн хүн л Энхбаярын хардлагыг тоодоггүй, найз бол найзаараа байдаг байсансан. 2000 онд би нэг хугийн урьд нь зүгээр байсан нөхөртэй уулзах хэрэг болов оо. Тэгсэн Зайсанд очиж уулзая гэдэг юм байна. Уулзлаа. Тэгсэн эзгүй хээр оччихоод шивэгнээд байж билээ, зайлуул. Хөөрхий дээ, цөмөөрөө л нэг иймэрхүү болчихсон.
-Намынхаа хуучин кадруудыг намаасаа зайлуулах нь түүний хувьд чухал алхам байсан юм шиг байгаа юм?
-Энхбаяр намын дарга болсноосоо эхлээд шууд тавдугаар цуваа бий болгож эхэлсэн. Энэ цуваа нь намын хуучин кадруудыг түлхэж унагах, зайлуулах зорилготой байлаа. Ингэж мөнөөх алдартай Залуу социалист луйварчдын холбоо үүссэн юм. Тэрэнтэйгээ өрсөлдүүлэхийн тулд зэрэгцүүлээд нэгийг байгуулсан. Эдний хоорондын өрсөлдөөн юугаар төгслөө дөө. Ямар ч боловсролгүй махчин Иди Амин ингэдэг байсан, ингэхээр энэ арга бол цаад хүний увайгүй байх эсэхээс хамаардаг юм. Ингээд л хууччуудаа шахаж эхэлсэн. Английн монгол судлаач Алэн Сандэрс гээд нэг өвгөн бий. Британника тольтой хамтарч ажилладаг юм билээ. Тэрийг уургалаад авчиж. Тэгээд 2002 оны жилийн хавсралтанд "Энхбаяр нь үхширсэн коммунистуудыг шахан зайлуулж намаа цэвэрлэн социал демократ болгосон" гэж бичүүлсэн байдаг юм. Нөгөө үхширсэнүүд нь Даш-Ёндон, Өөлд, Чимид, Гомбосүрэн энэтэр шүү дээ.
-Тэдний араас төрийн албан хаагчдыг золигт гаргаж эхэлсэн байдаг байх аа?
-Дараа нь "үхшрэлийн" эсрэг тэмцэл нь 2000 оноос төр рүү орсон. 15 мянган төрийн мэргэшсэн ажилтанг ажлаас нь халаад хаяж байгаа юм даа. Ардчилсан засгийн үед төрийн албаны нийт ажилтны 60 гаруй хувь нь хувьсгалт намынхан байсан. 2000 оноос ардчиллынхан байтугай нам бусчууд, ардчиллынхантай ойр дотно байсан хугийнхан хүртэл гудамжинд гарсан. Хүмүүс мартамхай даа, 2002 онд намтайгаа гэрээ хийж итгэлцэл байгуулахгүй бол төрийн албаар шагнахгүй гэсэн кампанит ажил болж байсан. Төрийн ажилтнууд гэрээ гэгчид гарын үсэг зурцгаагаад л. Энэ бол Энхбаярт үнэнч байхаа гарын үсгээр батлахыг шаардсан хэрэг. Мэргэшсэн төрийн ажилтнууд буюу түүний нэрлэснээр үхширсэн хэсгийн ажлыг хэн авсан гэж санана? Ямар ч боловсрол гэх юмгүй, улаан шудрага, наад захын мораль, ёс жудаггүй, бүдүүлэг, бичиг үсэг тааруутай гарууд гарч ирсэн дээ. Тэрээр төрийн албыг худалдаалах увайгүй явдлыг санаачилж амьдралд нэвтрүүлсэн хүн. Ху намд огт хамаагүй боловч төлбөрийн чадвар сайтай олон хүн төрийн том албанд гэнэт олноороо орж ирэн Энхбаяраас намын чойг авч хүзүүндээ зүүж байлаа. Дам болон шууд утгаар нь хэн юуг хэдээр худалдаж авсан олон тохиолдлыг би мэддэг юм. Эндээс албан тушаалын ханш үүссэн. Худалдан авах хэлбэр нь "хандив" нэртэй. Замаа алдсан даа! Сүүлдээ тэндэр "хандив"-аар хэмжигдэх боллоо. "Нэг бизнес байнаа, их ашигтай юм, мэдээж 30 хувийг нь намдаа хандивлаад..." гэсээр орж ирнэ шүү дээ. Замын гэлүү өндөр хүчдэлийн гэлүү тэндэр авсан нэг компанийн захирал халтуурынхаа төлөө шүүхэд дуудагдаад "10 хувийг нь төв намдаа хандивласан, 10 хувийг нь яамны намын хороонд хандивласан, 10 хувийг нь тэндэрийн намын хороонд хандивласан, үлдсэнээр нь би үүнээс дээр юу барих болж байна?" гэж мад тавьж байсан. Энэ онигоо биш шүү, эзэн нь одоо их том албанд байгаа.
НИЙТЭЭРЭЭ ЦӨЛМӨӨД ХАВХАНД ОРУУЛАХ ЭНХБАЯРЫН БОДЛОГО
-Албан тушаалын татварыг бий болгосныхоо дараа тэр эрх мэдлийг туйлшируулж эхэлсэн үү?
-Дараа нь хөөрхий "хувааж аваад захир" гэдэг нэн эртнээс мэдэгддэг феодалын ёс тогтоосон доо. Татвараа дээш нь хураалгаад доош нь бол ард түмнийг дээрэмдэх ёс шүү дээ. Эзэмшил газар дээрээ нэр бүхий феодал дураараа дургиж болно, хууль ёс ёстой падгүй, гагцхүү дээшээ л үнэнч, тэгээд татвар төлдөг байх ёстой. Хан-Уул дүүрэг дээр их тод харагддаг юм. Ингэхээр хулгай зэлгий, залилан, авлига, шамшигдуулал найгаа алддаг юм байгаа биз дээ. Хамтарч цөлмөх систем. Гэхдээ энд Энхбаярын нарийн ухаан харагддаг. Бүгдэд нь цөлмөх бололцоо олгочихоод бүгдийг нь бүртгээд баримтжуулаад өөртөө хадгалчихдаг. Ингэхээр бүгд потенциал эрүүгийн гэмт хэрэгтнүүд, хэзээ ч хэн нь ч шоронд ороход бэлэн рецедивүүд. Ингээд хөөрхий тэд хаашаа ч гарахаа больж буй нь тэр! Бүгд ямаанаас эхэлсэн юм чинь.
-Нэгэнт эрх мэдэл гэдэг хүлээн зөвшөөрөгдсөн дээрэм болж хувирсан болохоор түүнд дуртай хүмүүсийн уртын урт цуваа Н.Энхбаярын өрөөний үүдэнд дугаарлахаас өөр аргагүй болсон дог?
-2000 онд УИХ-ын гишүүдийг Байгаль орчны яамны үүдэн дээр очирлуулчиж байгаа юм даа. Аргаль угалзны агнуурын эрх авахаар 3 мянган долларын ашиг гардаг юм байж. Хөөрхий нөгөөдүүл нь сайдын үүдэн дээр очоод очирлочихсон. Тэрийг нь бах болгоод л, тэр тэр очирлоод тэдэн аргалийн эрх аваад тэрэнд тэдээр өгөөд гэсэн шиг толгой сэгсэрч ярина. Заримд нь оч гэчхээд утсаар "наадахдаа битгий өгөөрэй" гэж царайчлуулна. Тэгээд эргээд ирэхээр нь хажууд нь утсаар загнаж, эсвэл гуйж "тус болно". Дараа нь газрын наймаа гарч ирсэн. Энхболд газрын наймаа хийсэн гэж яриад байдаг, үнэндээ түүнд мэдэл байгаагүй, Энхбаяр зохицуулж эцсийн шийдвэр гаргадаг байсан юм шүү дээ. Хүнд "үгүй" гэж хэлнэ гэж байхгүй дээ. "За" гээд л гарч амжаагүй байхад нь утасдаад "үгүй" болгочихно. Тэгээд л яс хаянаа. "Чамайг би дэмжээд байдаг, цаад тэр чинь чамайг үзэхгүй юм, уг нь хараад байхад та хоёр биендээ гайгүй л байх шиг байдаг, гэхдээ цаанаа нэг эртний юм байгаа юмаа даа. Гээд би цаадахыг чинь сайн шахаж байгаад чиний хэргийг бүтээчихэе" гэх маягтай. Түүний кабинетийнхэн биенээ үздэггүй байсан юм шүү дээ. Цөмөөрөө Энхбаяртаа сайн гэж жигтэйхэн. Бүгдэнгийнх нь хулгай луйвар хашрын бүртгэлд байгаа. Тэд нүдэн дээр баяжсан даа. Солих гонжоомгүй байсан улс жилийн дотор аль үнэтэй байр машинаар гоёж, эхнэр хүүхэд нь лут бизнесчин болсон.
-Гар бариад бугуй барь гэдэг шиг барьцаа лавшируулахын тулд дараа нь яасан бол?
-Хувийн компаниудыг захирдаг болж эхэллээ. Ардчилсан намыг дэмждэг нэрээр хичнээн олон компанийг шатаасан гэж санана. Очоод шалгуулаад дарамталчихана. "Дампуурч модоо барьтал нь дарамтал" гэж үүрэг өгч байсан олон тохиолдол бий. Эндээс манай нийгэмд хоёр нүүр гаргах муухай ёс журамгүй явдал газар авсан. Таван оны сонгуулийн үеэр Ардчилсан намын нэг бизнемтэй зүтгэлтэн намдаа 20 сая төгрөг ил тодоор баяр ёслолын байдлаар алга ташуулан хандивлачихаад, орой нь бүрийгээр Энхбаяр руу тав дахин их мөнгө цүнхлээд сэм "хандивлаж" байх жишээтэй. Урьд нь айлгачихсан, дараа нь яах ч юм билээ гэж байгаа хэрэг шүү дээ. Тэндэр хэнд өгөхийг шийднэ. Өөрт нь сайн хандивлагч л тэндэр авна. Энэ орон ч дампуурсан даа, тогтоцын хувьд.
-Н.Энхбаяр бас шүүхийг бүрэн дампууруулж дуусах шиг боллоо. Сүүлийн үед шүүхийн өмнөөс ичдэг боллоо?
-Ерөнхий сайд байхдаа шүүхийг их шүүмжилж, байн байн толгой сэгсэрдэг байсныг нь санаж байна уу? "Манай шүүх ч бишээ, улайм цайм ийм юман дээр л ингэж байгаа юм даа!", "Шүүх ер нь нэг хүнээс хамаараад байнаа!", "Шүүх дэндүү шудрага биш байна!", "Цаанаа эзэнтэй болохоор зовлонтой юм!". Багабандийг л хэлээд байгаа хэрэг шүү дээ. Багабанди ч зүгээргүй л байсан байх, гэхдээ одоогийн Энхбаяр шиг ингэж улаандаа гарч байгаагүй болов уу. Тоглоом хийдэг юм шүү дээ, шүүхээр. Эхэлж захиалж баахан чангална. Тэгснээ эргээд учиргүй тус болно. Өршөөж байгаа хэрэг. Бурхан өөрөө! Ингээд л хөөрхийг гартаа хийгээд хөдөлгөхгүй болгож байгаа юм даа. Авилгатай тэмцэх газар байна. Сталин 1937 онд цэвэрлэгээ хийчихээд эргүүлээд цэвэрлэгч нараа бүгдийг нь хүйс тэмтэрсэн тухай эд нар сонсоогүй байхаа. Би одоо Сталины тухай маш гоё баримтат ном орчуулж байгаа, 500 орчим хуудас том эд, ирэх намраас дуусчих болов уу. Тэр болтол эд зайлуул байж л байгаасай даа.
-Шүүхийг өөртөө үйлчлүүлж эхэлсэнийхээ дараа хэвлэл мэдээллийнхнийг базаж авсан. Энэ бол хамгийн эмгэнэлтэй үйл явдал болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
-Ардчиллын нүдэнд харагдах хамгийн тод илрэл нь мэдээллийн хэрэгслэл юм шүү дээ. Мань хүн чадсан л юм даа. 2000-2004 онд манайд чөлөөт хэвлэл бараг алга болчихсон. Зурагт ч ганцхан байлаа. Уул нь зурагтыг 1999 онд хуулиар олон нийтийн болгосон. Энхбаярт хууль ямар хамаа байх билээ. Муусайн шар сонингуудыг ч ганц болгосон доо. Эхлээд татвараар боож гарсан. Тэд урьд нь татвар ч өгч үзээгүй эрхээрээ хатсан юмнууд байлаа. Дараа нь заримаас нь хааж эхэлсэн. Хүүхний мээм үзүүллээ гэж хааж байсан юм. Асуудал мэдээж мээмэнд биш л дээ. Дараа нь ивээгээд мөнгө төгрөгөөр худалдаж авч эхэлсэн. Монголын сэтгүүл зүй ямар арчаагүй хэврэг болохоо тэгэхэд нэг харуулсан даа. Дөрвөн жилийн дотор хэвлэл мэдээллүүд Энхбаярыг 27 удаа оны шилдэг хүнээр шалгаруулсан байдаг юм. Долигонох уралдаан зарлачихсан юм шиг болсон. Эхнэр нь хэвлэл мэдээллийн хатан хаан боллоо. Шоглож байгаа юм шиг "чөлөөт хэвлэлийн" үү! 2004 онд депутат нөхөр Мөрөнгөөр оролдсон хэргээр нэг жаахан охин шоронд оровоо. Яг тэрнээс хэдхэн хоногийн дараа эхнэрийнх нь толгойлдог чөлөөт хэвлэлийн холбооноос Энхбаярыг олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "хэвлэлийн эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч" шагналаар шагнаж төв талбай дээр гардуулдаг юм! Төр өөрийн хэвлэлтэй байхыг хориглосон хууль 1999 онд гарсан. Гэтэл Засгийн газрын нөөц мөнгөнөөс тухайн тухайн хэвлэлийн захиалгыг ямар олон саяар хичнээн жил даасан гэж санана. Чингисийн удмын эхнэртэй тухай сонинууд ам уралдан бичиж саймширч байсныг одоо хүмүүс санаж байгаа болов уу? Зурагтаар хүмүүс баян тарганаа гайхаж л ярилцлага өгдөг байлаа. Өлсдөг, даардаг, дээр нь жаргаж байгаагаа тогтмол ярьж суух л хүний нандин эрхэмсэг оршихуйг ганц сайн гутааж байгаа хэрэг юм шүү дээ.
-Ингээд Энхбаярын гэх хязгааргүй хаанчлал тогтсон юм биз дээ?
-Ер нь гэр бүлээрээ ноёрхоод эхэлсэн юм даа. Тосонцэнгэл сумын сургуулийг төгссөн гурван хүн зэрэг төрийн нарийн, агентлагийн даргаар дэвшиж байсныг санаж л байна. Тас хөдөөнөөс нэг тэнэгийг газар доороос ухаж гаргаж ирээд тансаглуулчихаар ёстой нэг нохойноос дор юм болж, долоогоод салахаа болино биз дээ. 2002 онд байна уу даа, би Бээжингээс нааш нисэх болсон чинь МИАТ мебель зөөгөөд унадаг юм. "Хэний юм?" гэсэн Энхбаярын ээжийнх гэнээ. Тэгэхээр нь яаж тэсэх вэ дээ, бичээд орхилоо. Тэгсэн "Зууны мэдээ" сониноор дамжуулж хэрэг эрхлэхийнхэн тайлбар гаргажээ. Урагшгүй ноёнд ухаангүй зарц! Энхбаярын ээж Улаанбаатарын утааг арилгах Японы төслийг удирддаг учраас тэр мебель түүний хувийнх нь биш, төслийн юм гээд пал хийтэл авдаг байгаа. Гурван яам, тамгын газар зөвлөх хийдэг байсан, одоо яаж байгаа юм бол? Эхнэр нь яагаад Тагнуулын газрын ерөнхий зөвлөх болоод генералуудыг урдаа очирлуулан ёслуулж байсны учрыг би мэднэ л дээ, гэхдээ тэрийг ярьвал арай муухай юм руу ороод хэтэрчих байх. Ер нь их сүрхий боловсролтой дажгүй сэргэлэн бүсгүй гэсэн. Энхбаяраас тэр болгон ухаан гарах чадвар угаасаа байдаггүй гэж ойр байсан улс нь ярих юм билээ.
-Ерөнхийлөгчийн гэхээсээ Цолмонгийн татаасууд төрийн албаар дүүрэн гэж сонссон юм байна. Та энэ тухай юу хэлэх вэ?
-Би айлын авгай хүүхэд рүү ороод л хов хутгамааргүй байна л даа. Гэхдээ энэ ард түмний өмнөөс шийдвэр гаргадаг хүний хувийн асуудал нь нийгмийнх болчихдог юм. Олон чухал түлхүүр местэнд голдуу орлогч даргаар нь тэдний гэр бүлийн тавиул байдаг юм шүү дээ. Тэднээр дамжуулж төр барих гол ажлаа нугалдаг. Энийг олон хүн мэднэ. Ийм ажлын арга барил, төрийн хэрэг шийдэх механизм энэ оронд тогтоод чулуужаад, бүр угаасаа ийм байх учиртай юм шиг болоод хэвшлээ дээ.
ЭНХБАЯР ТӨРИЙН МАШИНЫГ ГАЦААГЧ МАСТЕР
-Ингээд л төрийн хямрал эхлэх нь тэр үү?
-Монголын төрийн гамшиг бол буруу шийдвэр гаргаад байдагт биш, огт шийдвэр гаргаж чадахаа болиод параличд орчихдогт байгаа юм. Шийдвэр буруу гарлаа гэхэд эргээд засаж болно, харин огт шийдвэр гаргахгүй таг болчихоор ёстой алуулж байгаа нь тэр. Төрийн машиныг гацааж шийдвэр гаргах механизмыг нь зогсоож хүчгүйдүүлэх аргыг анх Энхбаяр л санаачилж амьдралд нэвтрүүлсэн. 1997 онд тэрээр УИХ-д орж ирэн намын дарга болсноосоо хойш өөрсдийхнийгээ авч хурал хаян шийдвэргүй болгох ажлыг амжилттай зохион байгуулсан. Энэ гурван жилд 120 орчим удаа "Ху"-гийнхан хурал хаясан байдаг юм. 1999 оноос УИХ ямар ч шийдвэр гаргаж чадахаа болиод бүрэн саажиж байлаа.
Ерөнхийлөгч болоод төрийн машиныг гацаах шинэ арга олсон нь давхар засаглал юм. Засгийн газрыг тухайн үедээ Энхболд биш Энхбаяр толгойлж байсан. Франц, Англи, Япон явахдаа Засгийн газрыг бараг тэр чигээр нь дагуулан зөвхөн Засгийн газарт хамаатай асуудлыг шийдэж явлаа. Шийдчихсэн юм уу гэхээр эргэж ирээд өнөө ажлаа зориуд нураана. Ерөнхий сайдыг гутааж буй царай нь. Асгатын асуудалд ингэж л байсан. Өөрөө Ерөнхий сайд байхдаа Багабандийг агентлагаар айлчиллаа гэж алангаа алдаж байсан хүн шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэгч машин гацаадаг нэг тоглоом тэр бодож олсон. Өөрөө хөндлөнгөөс оролцмоор сонирхолтой юм гараад ирвэл энэ зөвлөлөөр оруулна гээд гацаачихдаг. Одоо тэнд хэдэн зуун асуудал овоолоод түгжчихсэн байгаа. Үнэхээр маккавилизмыг ардчилсан төрд бүтээлчээр хэрэгжүүлж байгаа хүн дээ!
-Төрийн машиныг гацаахын тулд давхар засаглал бий болгосон шигээ өөрөө мөнхөд хаанчлахын тулд сонгуулийг луйвардаж эхэлсэн байх аа?
-Сонгуульд булхай бүр 1990 оноос байсаан. Гэхдээ энэ нь цөөн тоогоор, энд тэнд алаг цоог, голдуу болхи маягаар. Сонгуулийг тогтолцооных нь хувьд бүрэн дампууруулж алах явдал 2000 оноос эхэлсэн. Шудрагаар үзэх асуудал горьдолтгүй болсон. 2004 онд Энхбаяр өөрөө Эрдэнээд ялагдчихсан юм шүү дээ. Тэгээд хажуугаа хадарч Бямбадоржийн тойргоос үй олноор нь сонгогч зөөгөөд. Өнөөх нь хэн ч мэдэхгүй нэг бацаанд туулгачихдаг байгаа. Тэр хоёрын хооронд бөөн хэрүүл болж л байсан. Дараа нь шанд нь өөр том албанд тавьж тайвшруулсан байх. 2004 онд эдний нам ялагдчихсан юм шүү дээ. "Манай нам сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй" гэж Идэвхтэнгээр хэлүүлж байсныг санаж байна уу? Хэдэн тойрог авч үлдээд улаан галзуу дайрсаар байгаад луйвардаад авчихсан. Ингэж тэнцүүлж аваад Ардчилсан намын хэдийг хооронд нь Ерөнхий сайдын алба руу уралдуулж, бүгдэд нь дэмжинэ гэж гэж хошгоруулаад өөрөө УИХ-ын дарга болж байсан юм. Мундаг тоглолт! Зимбабвэгийн Мугабэ саяхи сонгуулийн дараа яг ийм арга хэрэглэлээ. Биенээ мэдэхгүй энэ хоёр хүн яг адилхан байгаа биз? Ингэхээр маккавилизмд суралцдаггүй, тийм болж төрдөг гэдэг л үнэн байгаа юм даа. 2005 онд Ерөнхийлөгч болохдоо ямар том булхай хийсэн гэж санана. Сонгуулийн 2-р шат гарах, тэгвэл унах ч магадлал байсан. Ерөнхийдөө хэлэхэд залгамжлагчийн асуудал ингэж шийдэгдсэн. Би тодорхой улсын нэр төрийг бодоод хэлэхгүй өнгөрье. Гэхдээ шүүхэд дуудагдвал хэлэхээс өөр үггүй болох байх. Одоо манайд ямар нэг шудрага сонгуулийн тухай яриад яах юм бэ! Ресторанд ороод ямар ч архи захисан ширээн дээр найрка л ирдэг гэдэг шиг энэ ард түмэн хаана ч санал өгөөд нэг л хариу гарна.
-2000 оны сонгуулийн дараа Ардчилсан нам үнэхээр хүнд байдалд орсон байх шүү?
-2000 оноос Ардчилсан намыг үндсээр нь устгая гэж бодож байсан. Хүн амын яг тэн хагас нь Энхбаярын намын эсрэг саналаа өгсөн гэдгийг ухаарч чадаагүй. Ардчилсан намд мөн ч их яс хаясан даа. Өнөө тэнэгүүд нь тэр ясыг нь шүүрч аваад дөрвөн жил хоорондоо хэмлэлдчихдэг юм! Эхлээд өөрөө үнэмшчихсэн байсан учраас идэж уусан хэргээр баахныг нь цааш хийнэ гэж бодсон. Ухаад ухаад өнөөдүүл нь өмссөнөөсөө өөргүй гуйлгачин байсан юм чинь. Би гэхэд 1996 онд "Нүүдэл суудал" номоо бичиж зараад 50 мянган доллар олсноороо дөрвөн жил амьдарсан байсан. 2000 онд гэрийнхээ эд хэрэгслэлийг комиссын дэлгүүрт тавьж байлаа. Арчаагүйгээгээрээ гайхуулж байгаа юм бишээ, дахиж улс төр рүү орохгүй, хөдөлмөрлөөд шудрагаар явахад хаана ч амьдрана гэсэн итгэл зориг өгснөөрөө харин ч тус болсон юм. Тэгээд мань хүн ухаад юу ч олоогүй. Өнөө баахан гүтгэлэг гүжирдлэгээ баталж чаддаггүй. Энэ хэдийг тэжээдэг байх гэсэн баахан хувийн компаниудыг бужигнуулсандаа. Надаас болж хардлагад өртсөн цөөнгүй компани бий байх. Дараа нь нөгөө баахан амалсан гэмт хэрэгтнүүдээ олох гэж Бат-Үүлийг 20 хоног шоронд суулгах шив дээ. Ийм хонзогнуур хүн биднээс өчүүхэн юм олсон бол алж байж л дуусна шүү дээ. Дараа нь манайхнаас худалдаж авч эхэлсэн дээ. Олон жишээ мэднэ дээ. Хүн гэдэг чинь өчүүхэн шүү дээ, амиа аваад явчиж чадахгүй хушга царайлчихдаг хүн санасныг бодвол олон.
ОРЦОНД ХҮЛЭЭЖ БАЙГААД ХУТГАЛДАГГҮЙ Л ЮМ БОЛ НАМАЙГ ЯАВ Л ГЭЖ
-Хэр баргийн хүн айгаад юм хэлж чаддаггүй Энхбаярыг та ёстой бут авах шиг боллоо. Ингэхэд та хоёрын хооронд эрт урьдын өс хонзон байна уу?
-Надад Энхбаярт гэх хувийн өс хонзон байхгүй ээ. Цагтаа би Багабандийг "Монголын төрийн гай гамшиг" гэж нэрлэж л байсан. Гай болсон юм нь их бий. Гэхдээ Энхбаяртай зэрэгцүүлэхэд бурхан хавьцаа л юм даа. Энхбаяр намайг Багабандид дургүйг минь ашиглах гэж оролдохоор нь дахиж би тэр хүний тухай бичихээ больсон. Энхбаяр миний эх орныг, миний нийгмийг, миний орчныг тогтолцооны хувьд сүйрүүлж байгаад нь би их дургүй байдаг юм. Мэдээж Монголд болж байгаа бүх юм тэр хүний буруу биш л дээ. Гэхдээ тогтолцоо ална гэдэг чинь хамгийн хорлон юм шүү дээ. Компьютерээс юм хулгайлах яах вэ, цаад хаардыг нь эвдчихээр л жинхэнэ хорлол болдог биз дээ. Энхбаяр хэдэн цаас хулгайлаа л биз, увайгүй зантай байгаа л биз, найз нөхдөө хорлоо л биз, асуудал энд байгаа юм биш. Бид хэдэн үе дамжаад засрах нөхцөлгүй тогтолцооны гажигт орчихлоо. Ганц Гитлерийн нүглийг өнөө болтол хэдэн үеийн дараах энгийн герман хүмүүс үүрч явна. Саяхан л гэнэт америкийн хуульчид заргалдаад л жүүдийн эсрэг ажиллагааных нь төлөө банкны дээрэм ч билүү юмаар шүүхэд хандан хэдэн тэрбум долларын торгууль Германы төрд тавьсан, төлж байж л салсан даа. 60 шахам жил өнгөрчихөөд байхад шүү!
Энэ хүн үндэстэн ястны хооронд хүртэл яс хаяна. Таван онд дөрвөн хүн дэвшээдэхсэн чинь үлдсэн гурав нь хятадын эрлийз болж таараа биз дээ. Хүнээ олж юмаа хийлгэнэ. Ялалтын дараа цайллага болж. Цусны шинжилгээ хийгээд л явдаг нэг өвөр монгол гаралтай нөхөр нөгөө цайллаган дээр нь "Лундээжанцан, Энхболд нарын эрлийзүүдийг цааш нь дэвшүүлж болохгүй шүү" гэж олны дунд Энхбаярт албан ёсоор анхааруулж захиад халаасан гэдэг. Уул нь гарал үүсэл гээд мөшгөвөл харин ч хэн нь хэн бол? Аймхай хүнээс л ийм өөдгүй чанар гардаг юм. Гэмт хэргийг ялангуяа аллагыг зоригтой биш аймхай хүн хийдэг юм даа. Айдас, комплекс л хүнийг хамгийн аймшигтай хэрэг рүү түлхдэг. Психологи олон жил хобби маягаар сонирхсон хүний хувьд хэлж байна, судлаачид үүнийг тогтоосон юм билээ.
-Ингэж ярьлаа гээд Ерөнхийлөгч таныг яадаг бол?
-Энхбаяр намайг яаж ч чадахгүй ээ. Гомдол байвал шүүхэд хандаарай, гүтгэсэн доромжилсон юм байвал би хариуцлагаа хүлээнэ гэж олон хэлсэн. Улсаас болоод бусад иргэдээс хулгай хийсэн, хохирол учруулсан явдал байгаад нотлогдох юм бол хуулийн ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж ч хэлж байсан. Би хуулийн дор хүн шиг бардам амьдарч чаддагтаа л юунаас ч айдаггүй. Орцонд хүлээж байгаад хутгалдаггүй л юм бол намайг яах вэ дээ. Би улсад татвараа цагт нь бүрэн төлөөд явдаг иргэн. Миний 2006 оны намар байгуулсан "НЭПКО" хэвлэлийн компани энэ богино хугацаанд бүх төрлийн нийлбэрээрээ улсад хагас тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Сүхбаатар, Хан-Уул дүүргийн татварын албанаас очоод шалга л даа. Улс орондоо иргэний үүргээ даваадуулан биелүүлж яваа намайг яана гэх юм бэ? Арга ядсандаа бөөлүүлж гүрэм уншуулдаг л юм билээ, мухар сүсэггүй болохоор би тийм юм тоох биш.
Үнэндээ Энхбаярын дайсан нь би биш намынх нь нөхөд шүү дээ. Би түүнтэй юу ч булаацалдахгүй учраас дайсан биш. Ардчилсан намынхан ч түүнд дайсан биш. Барьцаанд байгаа өөрийнх нь хуучны хамсаатан хэд нь л дайсан. Тэд хүүхдийн хийсэн цаасан хайчилбар аятай нэг нэгээрээ үнс болно. Нохой чихээ огтолсон хүнд янаг байдаг юм. Нохойн амьдрал сонгосон болохоор тэрүүгээрээ л дуусна. Энхбаяр тийм амар тэднээс салахгүй. Яагаад тэрэнтэй муудсан нөхөд нь эргээд нус нулимстайгаа холилдчихсон өрөө рүү нь мөлхөөд ордог юм бэ? Үйлийн үр. Нэгэнт хийсэн бол хохь нь. Тэр нэг даваа даваад бүх хамтрагчдаа цэвэрлэдэг хүн. Тэгэж байж дараагийнхаа давааг давахаар өгсөнө. Тэр хамтрагчдаа зольж, тэднээрээ гүүр хийн дэвсэж байж урагшилдаг зантай хүн. Түүнийг дэмжигч шинэ үе гараад ирсэн. Тэднээр хуучин нөхдөө бульдозордож түрэх болно.
-Хөөрхийг арай л дэндүүлчих шиг боллоо. Зүрх нь өвдөх байх. Түүнд ядаж ганц ч гэлээ гялайх юм байгаа байлгүй дээ. Та түүнээс нь хэлж санааг нь амраавал ямар вэ?
-Энхбаяр газар хувьчилсанд би их талархдаг юмаа. Би өөрөө помещик болох гэсэн юм бишээ. Газрын харилцааг эргэлтэнд оруулж зохицуулахгүйгээр энэ орны ирээдүйн хөгжил цэгцрэхгүй. 1990 оноос бид газар хувьчлах нь зүйтэй гэж орилоод урвагчаараа л дуудуулж, Монголын дайснаар тодорсноос өөр юм болоогүй. Энхбаяр байгаагүй бол энэ асуудал дахиад хэдэн жил ч шийдэгдэхгүй байх байсан юм билээ. Ингэхээр нэг хүний түүхэнд гүйцэтгэх роль гэж бас байгаа биз? Орост өр төлсөн нь сайн хэрэг болсоон. Гэхдээ энэ нь бизнес хийж яваад аз таарсан хэрэг байдаг юм. Айл ухаж яваад галд орсон хүүхдийн амь аварсан тохиолдол байдаг шүү дээ. Мань хэд Монголын өрөөр бизнес хийж жаал хөлжсөн юм. Иточугийн өр, Чехийн өр, Германы банкнуудын өр гээд л. Гүтгэж байгаа бол уучлаарай, шүүхэд хандаарай. Гэхдээ ингэж явахдаа хүүхдийн амь аварсан. Монгол улс Оросын тэр өрийг тэгэж зохицуулаагүй бол дараахан нь маш их юмаараа барьцаалуулах байсан. Тиймээс нэгэнт хүүхдийн амь аварсан учраас Герман банкны өрөөс юм хулуусан нь бараг л "тэр зэргийн юм байлгүй яахав" гэгч болж байгаа юм.
-Энэ асуудлын хувьд тантай санал нийлдэггүй хүмүүс нэртэйгээр нь улсаа худалдчихгүй гэж эгдүүцэх байх аа даа?
-"Улсаа худалдана" гээд одоо нэг их моодны үг гарчиж. Нэг нь худалдаад л, нөгөө улс нь худалдагдаад л... тийм юм байхгүй шүү дээ. Зүгээр л тийм хэлц үг байдаг. Хэн нэг нь худалдах гэхээр л болчдог юм өнөөгийн ертөнцөд байхгүй. Цэдэнбал Монголыг Оростой нийлүүлэх гэж гурван удаа хөөцөлдөөд чадаагүй юм. Цаадуул нь аваагүй. Молотов бүр "Биднийг дэлхийн шившиг болгох гээ юу. Дэлхий даяар Зөвлөлтийн империализм гээд шуугиад эхлэнэ шүү дээ" гэж загнаж байсан байдаг. Улс орон ч тийм амар сүйрээд өгдөг юм биш. 1776 онд Адам Смитийг гудамжинд явж байхад нэг хүн уулзаад "Америк тусгаар тогтнолоо зарлаад Англиас салаад явчихлаа. Одоо Англи улс сүйрлээ" гэжээ. "Улс орон тийм амар сүйрдэггүй юмаа, ухралт бол дандаа тохиолддог" гэж суут эрдэмтэн хариулжээ. Чухамдаа Адам Смит хүн төрлөхтний хамгийн аугаа бүтээлийн нэг "Үндэсний баялаг" номоо дөнгөж дуусгачаад явж байж дээ. Энэ сургаалын дагуу Англи хөгжлийн шинэ аугаа замд орсон юм. Энхбаяр манай нийгэмд маш их ухралт буй болгож тогтолцоог хорлосон авч бидэнд шинэ бололцоо гаргаж өгч байгаа ч юм билүү. Энхбаяр ч явна, чи ч явна, би ч явна, харин Монгол улс үлдэнэ шүү дээ. Юутай ч маш том сургамж үлдээж байна. Юм болгоныг арьс махан дээрээ мэдэрч пай пүй болж байж л ойлгодог ард түмэн дээ, бид чинь.
-Энхбаяр бас нэг нарийн аргатай. Өөртөө дургүй хүнийг одонгоор шагнаад өөртэйгөө салахааргүй наачихдаг гэмтэй дээ?
-Одон тэмдэг цол гуншин их тарааж байнаа. Гэхдээ урьдын ерөнхийлөгч нар ч тэгдэг л байсан. Өнөөдүүл нь зайлуул төлбөрөө энгэр дээрээ зүүчихээд л үхэхээ мэдэхгүй зүтгэнэ биз. Тэгдэг ч юм билээ. Энхбаярын нэр төрийг хамгаалах хороо ч гэх шиг хэдэн нөхөд гүйгээд байдаг чинь явж явж нэг жаахан металлын л асуудал байдаг юм шүү дээ. Хүн гэдэг чинь цагаа тулахаар өчүүхэн амьтан даа. Надад бол тийм шагнал энэ тэр ахданаа. Миний атаархдаг хүнээс надад атаархдаг хүн харьцуулшгүй олон. Бурхан цагаа тулахаар их харамч. Бурханаас би зөндөө юм "туусан". Тэгсэн мөртөө шуналтаад л засгаасаа нөхөн төлбөр нэхээд унавал бурхан гомдоно биз дээ. Өгснөө эргүүлж хурааж авна гэвэл одонгоосоо эсэн юм болох байх.
-Энэ ярилцлагыг уншаад таныг зүхэж уурлах хүмүүс олон бий шүү. Зарим нь бүр элдэв дээдээр харааж ирээд л бичнэ. Ер нь тэгдэг шүү дээ?
-Үнэн гэдэг юм чинь чааваас үхэр тэрэг хөллөж явдаг болохоор их л хожигдож ирдэг юм даа. Гээд миний бичсэн юм бүгд үлдэнэ. Тэрэнд би итгэл төгс байдаг. "Рукопись не горить" гэж оросууд хэлдэг. Би өөрөө Монголын түүх бичихийн тулд хэдэн арван мянган материал шүүсэн. 1930 онд Бадрах гээд намын дарга байж. Төрийн эргэлтээр 1928 онд гарч ирсэн нөхөр л дөө. Тэгээд хөөрхий жинхэнэ эх орончдыг яллахын тулд идэвхи гарган "Баруун бөөрөнхийчүүд" гэдэг ном бичсэн юм. Ялын тогтоол шиг тэр бичлэг нь өнөөдөр түүхийн ямар их үнэ цэнтэй материал болж байна гэж санана. Ингэхээр би өнөөгийнхнөөс гэхээсээ хойч үеийн өмнө шараа болчихгүй юмсан гэж хичээдэг. Би энэ цагт гүтгээд л худлаа яриад л, учир дүрсгүй загнаад унавал өнөөдөртөө сүрхий харагдах ч гэсэн маргаашийн хүмүүс надаар доог тохуу хийнэ. Тэр үед би байхгүй учраас өөрийгөө өмгөөлж чадахгүй. Иймээс би тийм юманд илүү санаа зовдог. Өнөөдөртөө яахав үхэр тэргээ унаад л явж байя, хожим туулайнууд ядрана шүү дээ. Хоол бол олдоноо. Тэр дундаа ийм авъяас чадвар байхад хаана ч газардахгүй.
-Одоо тэгээд Ерөнхийлөгчийн сонгуульд Энхбаяр нэр дэвшвэл манайхан сонгож л орхино доо. Та харж л байгаарай...
-Ямар л ард түмэн байна, тийм л төр байх нь зүйн хэрэг. Би Хойд Солонгост олон очсон, янз бүрийн давхрагын хүмүүстэй уулзаж байсан. Эхэндээ би ард түмнийг нь өрөвдөж, удирдагчдыг нь үнэхээр жигшдэг байлаа. Харин сүүлдээ тэгэж бодохоо больсон. Бие биендээ таарсан л юм даа. Хүн хичнээн мунхарлаа гээд мал биш шүү дээ. Өөрсдийгөө малын дайтай авч яваа бол хариулах хоньчин гарч ирж л таараа.
-Энхбаярын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийнх нь кампанит ажил аль хэдийнэ эхэлчихсэн байх юм.
-Манай Энхбаяр их зальжин хүн шүү дээ. Одоо сонгуулийн кампани явуулж байгаа байдлыг нь харахад өрөвдүүлэх тактик барьжээ. Тавь гарсан хүний нүүрэнд үрчлээ сууж, үсэнд нь буурал орох нь байгалийн хууль. Архангайд оччихсон тэрийгээ заагаад л "Монгол төрийн алдаа тэргүүнд минь үлдэг гээд би үсээ будуулахгүй, нүүрээ татуулахгүй байгаа юм. 7 сарын 1-ний шөнө би ингэчихсэн!" гээд л наадгийм. Наадуул нь ч таарсан амьтад даа, нүдэндээ нулимс мэлтэгнүүлээд л өрөвдөж байгаа гэж жигтэйхэн. "Хямрал болоод манай ерөнхийлөгч өдөр шөнөгүй ажилласнаас болоод турж эцээд..." гэх маягийн бор шувуу зориуд нисгэчихээд л араас нь зурагтаар нэг л нүднээс гарсан амьтан гарч ирэн хэнгэнэтэл санаа алдаад л... Сонгуульд өрсөлдөх хүнээ өөрөө олж тогтоох гээд л хор хур найруулаад л явна. Жинхэнэ өрсөлдөгч Ардчилсан намаас л гарна. Тэгэхээр тэрний саналыг хуваахын тулд бүхий л аргаа хэрэглэнэ. Тэрэнд нь зүтгэх амьтан ч олдоно л доо. Ардчилсан тогтолцоо, ардчилсан нийгэм гэдэг чинь ухамсаржсан хүмүүсийн хамтын зохицолдоон юм шүү дээ.
Зимбабвэг хар. Африкийн хамгийн өндөр хөгжилтэй хоёр орны нэг байсан. Өмнөд Родез нэртэй байлаа. Баян, хөгжилтэй, Өрнийн ертөнцөд хамаардаг байсан. Аппартэйд дэглэмтэй байсаан. Ардчилалд ороодохсон чинь одоо энэ байж байгаа царай нь. Мугабэ 30 жил ноёрхлоо. Юу байсныг юу болгоод хаячихваа? Энэ орны хамаг баялгийг бүтээж байсан цагаануудыг хөөгөөд, үйлдвэр газрыг нь хураагаад, хамаг хөрөнгийг нь ард түмэндээ тарааж халамжлаад, одоо дэлхийн хамгийн том гуйлгын сав, тамын тогоо боллоо. Ганц Мугабэгийн буруу биш байхаа. Тэр ард түмний байгаа царай нь л тэр. Баян тарган Венесуэль удахгүй ийм болно. Гэтэл саяхан ард түмэн нь үнэ төлбөргүй халамж авдагтаа баярлаад Чааваасыг насан туршийн ерөнхийлөгч болгохоор саналаа өглөө. Хорвоод төлбөргүй юм гэж байдаггүй юм. Венесүэльчүүд төлж л таарна, харин даанч гэмээр ихийг хожим төлнө дөө. Ядуурал гуйранчлал, өвчин зовлон, амь нас, нийгмийн дампуурлаар тэд эргүүлж төлөх л болно.
2000.2.19
Ярилцсан Л.Мөнхбаясгалан