Өнгөрсөн долоо хоногт ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн дэмжлэгтэйгээр Улс төрийн Боловсролын Академиас БНСУ-ын Ёнсэй Их сургуулийн Нийтийн Захиргааны Дээд сургуультай хамтран "Харьцуулалт, шинжилгээ" гэсэн хөтөлбөрийн дагуу боловсролын талаар сургалт семинар зохион байгууллаа.
Тус семинарт АН-ын дарга Ц.Элбэгдорж, ТЗХЭГ-ын дарга Да.Ганболд нар оролцож, УИХ-ын гишүүн асан Б.Дэлдгэрмаа, Улс төрийн Боловсролын Академийн гүйцэтгэх захирал Д.Ганбат, тус академийн дэргэдэх “Либерти” дээд сургуулийн сургалтын албаны дарга У.Туяа болон Солонгос улсаас манай улсад хүрэлцэн ирсэн зарим эрдэмтэн докторантууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийж цаашид хамтран ажиллахаар болов.
Харин одоо уншигч та бүхэнд Ёнсэй Их сургуулийн Нийтийн Захиргааны Дээд сургуулийн профессор, доктор Жонг Соо Лигийн илтгэл тавихдаа хэлсэн нэгэн өгүүлбэрийг сонирхуулахыг хичээсэн юм.
Тэр хэлэхдээ “Ядуу хүмүүс төр засгаас хоол хүнс гуйгаад суух биш, харин сүм хийдэд очиж залбирч бурханаас гуйх хэрэгтэй байдаг юм шүү” гэж өгүүлэв.
Мөнгө цагаан нүд улаан болсон өнөө цаг үед ёстой л голыг нь олж хэлсэн ухаарал бас гэгээрэл хайрласан үг санагдлаа. Ядуу дорой амьдралтай ард иргэд бид ч, авлига хээл хахуульд идэгсэд нь ч сард нэг удаа биш юмаа гэхэд ядаж л улиралд нэг удаа Будда ч бай, Христосын сүм хийдэд ч бай очиж залибарал үйлдэж зүрх сэтгэл, сэтгэл санаагаа ариусгамаар...
Сэтгэл ариун бол бүх зүйл ариун, амгалан тайван, сэтгэлээрээ элбэг дэлбэг амьдардаг гэлцдэг.
Ер нь ажиглаж байхад хөгжингүй орны улс төрч, эдийн засагч, нийгмийн зүтгэлтнүүд, ард иргэд нь гээд бүхий л хүмүүс сүмд очиж бурхандаа залибарч, бурханы үг хэллэгийг нэг нэгэндээ хайрлаж, бие биенээ хүндэлж байдаг юм билээ. Тэр хэмжээгээрээ ч улс эх орон нь хөгжингүй, боловсронгуй, сэтгэл хангалуун амьдардаг бизээ.
Энэ өдөр баасан гариг байсан учир Сэлэнгэ аймгийн Мандал сум руу ажиллахаар явж байгаад МИ-8 онгоцны осолд амь насаа алдсан 15 дайчин эрсийнхээ төлөө семинарт оролцогч гадаад дотоодын бүх хүмүүс 12 цаг 00 минутад толгойгоо бөхийлгөн 1 минут гашуудан зогсож эмнэгнэл илэрхийлсэн билээ.
Ёнсэй Их сургууль нь 120 жилийн түүхтэй бөгөөд 1000 гаруй эрдэмтэн доктор, профессор, багш ажилчидтай, 35000 гаруй оюутан сурагчидтай хувийн сургууль юм байна. Тус сургууль нь улс төр, шүүх, цагдаа, анагаах, нийгмийн халамжийн гээд олон чиглэлээр өндөр мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэж гаргадаг гэж АНУ-д сурч боловсрсон гурван үеийн эрдэмтэн докторантууд маань сургуулийнхаа хөгжлийн үүх түүхээс товч танилцуулж амжсан билээ. /Улс төрийн Боловсролын Академийн веб сайтад нийтлэгдэв./
No comments:
Post a Comment