Sunday, September 16, 2007

Potomac goliin ereg dehi George Town

1700 оны эхээр Вашигтон дахь Жорж таун хэмээх нэртэй газар Америкчууд сууршин амьдарч эхэлсэн байна. Дээрх зураг нь дээр харагдаж буй улаан хүрэн тоосгон байшин 1856-1866 оны хооронд баригджээ. Хамгийн сонирхолтой нь одоог хүртэл гадна талдаа нэгч засвар хийгдэж хүний гар хүргээгүй 150-200 жилийн түүхэн хугацааг өнгөрсөн аж. Дээр үед байгууллагдсан хот болохоор гудамж талбай нь маш нарийхан. Хүн ам шигүү сууршидаг учраас ойр хавийн байшин барилга, орон сууцууд маш их үнэтэй. Энэхүү тосгоноор аялаж байхдаа бас нэгэн түүхт үйл явдалтай таарсан юм. Зураг нь дээр харагдаж буй морьтой хүн одоогоос 200-аад жилийн өмнө болж байсан амьдралын нэгээхэн хэсгийг харуулсан бяцхан үзүүлэлтийг үзүүлдэг юм билээ. тэр үед хэрэглэж байсан морины хэрэгслэл болон өмссөн хувцас хунар нь яг л дээр үеийх байсан. Бас хажуугаар нь жуулчдийг татахын тулд усан онгоцоор төлбөртэй бяцхан үзүүлбэр үзүүлж байсан. Жуулчид асар ихээр ирж сонирхдог юм билээ.

1 comment:

Anonymous said...

Hello. This post is likeable, and your blog is very interesting, congratulations :-). I will add in my blogroll =). If possible gives a last there on my blog, it is about the Servidor, I hope you enjoy. The address is http://servidor-brasil.blogspot.com. A hug.