ААВ МИНЬ ТА
Аав минь та
Аргалын утаа үнэртэж төрсөн билээ
Аагтай шаргал цайгаа ууж өссөн билээ
Агтны дэлэн дээр тоглож өссөн билээ
Агаар салхийг исгэрүүлж явсан билээ.
Аав минь та
Миний зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн билээ
Мөнхийн рашаан шиг алдаршан үлдсэн билээ
Мөнх тэнгэрийн хаан нь болж үлдсэн билээ.
Өндөр нуруутай аав таньдаа
Үр хүүхдүүд чинь хайртай байсан
Өнөр өтгөн айл байхдаа
Үргэлж таныгаа хүндэлдэг байсан.
Аав минь та
Үүр шөнийн заагаар эртлэн босохдоо
Адуу малаа хураахаар зэхдэг байсан
Ая дуугаа дуулаад
Алдар нэрээ мандуулдаг байсан
Аав минь та
Сархадын рашааныг хааяахан хүртчихээд
Саахалтын айлд зочилдог байсан
Шанга рашаан нэмж уучихаад
Шанааныхаа судсыг гүрийтэл хууч хөөрдөг байсан.
Аав минь та
Алтан дэлхийн хишгийг
Мэргэн буудаж унгачихаад
Мөнх хөх тэнгэртээ мөргөдөг байсан
Хаяа нийлэх хөрш айлдаа
Хангайн хишиг гэж хүртээчихээд
Хангалуун сэтгэлтэй дориун алхдаг байсан
Аав минь та
Дугарга цагаан гэрээ ганцаараа барихдаа
Дунд нь зогсож байгаад баганаа босгодог байсан
Бурзайсан хөлсөө ханцуйгаараа шударчихаад
Бусдын тусламжийг авдаггүй байсан
Аав минь та
Эвхдэг цагаан гэрээ эвлүүлж барихдаа
Дээлнийхээ энгэрийг задгайлдаг байсан
Эсгий туургыг нь өргөж тавихдаа
Өргөн дээлээ шууж бүсэлдэг байсан.
Аав минь та
Бодлогошрон суухдаа тамхиа нэрдэг байсан
Бодсон зүйлээ эрэгцүүлэн тунгаадаг байсан
Бусдын хайрыг өөртөө татдаг байсан
Бурхан таныг дандаа ивээдэг байсан
Харин Та
Бурхан шүтээндээ үргэлж зальбардаг байсан.
Wednesday, May 2, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment