1700 оны эхээр Вашигтон дахь Жорж таун хэмээх нэртэй газар Америкчууд сууршин амьдарч эхэлсэн байна. Дээрх зураг нь дээр харагдаж буй улаан хүрэн тоосгон байшин 1856-1866 оны хооронд баригджээ. Хамгийн сонирхолтой нь одоог хүртэл гадна талдаа нэгч засвар хийгдэж хүний гар хүргээгүй 150-200 жилийн түүхэн хугацааг өнгөрсөн аж. Дээр үед байгууллагдсан хот болохоор гудамж талбай нь маш нарийхан. Хүн ам шигүү сууршидаг учраас ойр хавийн байшин барилга, орон сууцууд маш их үнэтэй. Энэхүү тосгоноор аялаж байхдаа бас нэгэн түүхт үйл явдалтай таарсан юм. Зураг нь дээр харагдаж буй морьтой хүн одоогоос 200-аад жилийн өмнө болж байсан амьдралын нэгээхэн хэсгийг харуулсан бяцхан үзүүлэлтийг үзүүлдэг юм билээ. тэр үед хэрэглэж байсан морины хэрэгслэл болон өмссөн хувцас хунар нь яг л дээр үеийх байсан. Бас хажуугаар нь жуулчдийг татахын тулд усан онгоцоор төлбөртэй бяцхан үзүүлбэр үзүүлж байсан. Жуулчид асар ихээр ирж сонирхдог юм билээ.Sunday, September 16, 2007
Potomac goliin ereg dehi George Town
1700 оны эхээр Вашигтон дахь Жорж таун хэмээх нэртэй газар Америкчууд сууршин амьдарч эхэлсэн байна. Дээрх зураг нь дээр харагдаж буй улаан хүрэн тоосгон байшин 1856-1866 оны хооронд баригджээ. Хамгийн сонирхолтой нь одоог хүртэл гадна талдаа нэгч засвар хийгдэж хүний гар хүргээгүй 150-200 жилийн түүхэн хугацааг өнгөрсөн аж. Дээр үед байгууллагдсан хот болохоор гудамж талбай нь маш нарийхан. Хүн ам шигүү сууршидаг учраас ойр хавийн байшин барилга, орон сууцууд маш их үнэтэй. Энэхүү тосгоноор аялаж байхдаа бас нэгэн түүхт үйл явдалтай таарсан юм. Зураг нь дээр харагдаж буй морьтой хүн одоогоос 200-аад жилийн өмнө болж байсан амьдралын нэгээхэн хэсгийг харуулсан бяцхан үзүүлэлтийг үзүүлдэг юм билээ. тэр үед хэрэглэж байсан морины хэрэгслэл болон өмссөн хувцас хунар нь яг л дээр үеийх байсан. Бас хажуугаар нь жуулчдийг татахын тулд усан онгоцоор төлбөртэй бяцхан үзүүлбэр үзүүлж байсан. Жуулчид асар ихээр ирж сонирхдог юм билээ.George Town dahi ungu turh
Thursday, September 6, 2007
Monday, September 3, 2007
Medee, medeelel
goon zylgen talbai deer amerikiin yndesnii simphoni nairal hugjimiig egshiglyylen togloj yzegch olniig bayarluulav. ehehyy toglolt ni ynegyi buguud 2 tsagiin tursh yrgeljij, mun tyynchlen ynegyi tsever us taraaj bailaa. Odod tygj sarnii gerel tsatsarsan ene ydesh Kongresiin umnuh talbai hul hudulguun ihtei baiv.Saturday, August 25, 2007
Tuesday, August 21, 2007
medee, medeelel
medee, medeelel
Photo agshin
- Nomhon dalain ereg dehi nar shingeltiin photo agshin.
- Arenal Volcano galt uuliin borootoi ydshiin photo agshin
Monday, August 20, 2007
Medeelel

Arenal Volcano galt uul ni 1968 onii 7-r sariin 29-nd delbersen. Enehyy uuliig delbereh yed 80 hyn ami nasaa aldaj, 34000 tolgoi mal yhsen too barimt baidag. Uuliin oroi deer haragdaj bui tsagaan yyl ni yyl bish yum. Delbereltiin yed togtson haluun rashaanii uur yrgeljiin munh tenger uud tsorgij garch baidag. Yag l tsahilgaan stantsiin yandangaas garch bui utaani adil tiim hemjeenii haragdaj baisan.
Титэм үгс
- Залуу нас ургаж буй shinehen цэцэг адил delbeeldeg.
- Зүрх нь хайрлаж сэтгэл нь уярдаг.
- Сэтгэл ариун бол бүх зүйлс ариун baidag.
- Hynii amidral hatuu togloom dund urnudug, gagtshyy zuv togloh ni l hamgaas chuhal.
- Bidnii nydend haragdaj bui buh uyms yzegdel etssiin muchid hooson chanar bolj huvirdag.
Tuesday, June 26, 2007
Семинарын фото мэдээ
Улс төрийн Боловсролын Академиас БНСУ-ын Енсэй Их сургуультай хамтран зохион байгууллаж буй сургалтын талаарх фото мэдээлэлүүд.
Monday, June 25, 2007
Ухаарал хайрлaсан үг
Өнгөрсөн долоо хоногт ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн дэмжлэгтэйгээр Улс төрийн Боловсролын Академиас БНСУ-ын Ёнсэй Их сургуулийн Нийтийн Захиргааны Дээд сургуультай хамтран "Харьцуулалт, шинжилгээ" гэсэн хөтөлбөрийн дагуу боловсролын талаар сургалт семинар зохион байгууллаа.
Тус семинарт АН-ын дарга Ц.Элбэгдорж, ТЗХЭГ-ын дарга Да.Ганболд нар оролцож, УИХ-ын гишүүн асан Б.Дэлдгэрмаа, Улс төрийн Боловсролын Академийн гүйцэтгэх захирал Д.Ганбат, тус академийн дэргэдэх “Либерти” дээд сургуулийн сургалтын албаны дарга У.Туяа болон Солонгос улсаас манай улсад хүрэлцэн ирсэн зарим эрдэмтэн докторантууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийж цаашид хамтран ажиллахаар болов.
Харин одоо уншигч та бүхэнд Ёнсэй Их сургуулийн Нийтийн Захиргааны Дээд сургуулийн профессор, доктор Жонг Соо Лигийн илтгэл тавихдаа хэлсэн нэгэн өгүүлбэрийг сонирхуулахыг хичээсэн юм.
Тэр хэлэхдээ “Ядуу хүмүүс төр засгаас хоол хүнс гуйгаад суух биш, харин сүм хийдэд очиж залбирч бурханаас гуйх хэрэгтэй байдаг юм шүү” гэж өгүүлэв.
Мөнгө цагаан нүд улаан болсон өнөө цаг үед ёстой л голыг нь олж хэлсэн ухаарал бас гэгээрэл хайрласан үг санагдлаа. Ядуу дорой амьдралтай ард иргэд бид ч, авлига хээл хахуульд идэгсэд нь ч сард нэг удаа биш юмаа гэхэд ядаж л улиралд нэг удаа Будда ч бай, Христосын сүм хийдэд ч бай очиж залибарал үйлдэж зүрх сэтгэл, сэтгэл санаагаа ариусгамаар...
Сэтгэл ариун бол бүх зүйл ариун, амгалан тайван, сэтгэлээрээ элбэг дэлбэг амьдардаг гэлцдэг.
Ер нь ажиглаж байхад хөгжингүй орны улс төрч, эдийн засагч, нийгмийн зүтгэлтнүүд, ард иргэд нь гээд бүхий л хүмүүс сүмд очиж бурхандаа залибарч, бурханы үг хэллэгийг нэг нэгэндээ хайрлаж, бие биенээ хүндэлж байдаг юм билээ. Тэр хэмжээгээрээ ч улс эх орон нь хөгжингүй, боловсронгуй, сэтгэл хангалуун амьдардаг бизээ.
Энэ өдөр баасан гариг байсан учир Сэлэнгэ аймгийн Мандал сум руу ажиллахаар явж байгаад МИ-8 онгоцны осолд амь насаа алдсан 15 дайчин эрсийнхээ төлөө семинарт оролцогч гадаад дотоодын бүх хүмүүс 12 цаг 00 минутад толгойгоо бөхийлгөн 1 минут гашуудан зогсож эмнэгнэл илэрхийлсэн билээ.
Ёнсэй Их сургууль нь 120 жилийн түүхтэй бөгөөд 1000 гаруй эрдэмтэн доктор, профессор, багш ажилчидтай, 35000 гаруй оюутан сурагчидтай хувийн сургууль юм байна. Тус сургууль нь улс төр, шүүх, цагдаа, анагаах, нийгмийн халамжийн гээд олон чиглэлээр өндөр мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэж гаргадаг гэж АНУ-д сурч боловсрсон гурван үеийн эрдэмтэн докторантууд маань сургуулийнхаа хөгжлийн үүх түүхээс товч танилцуулж амжсан билээ. /Улс төрийн Боловсролын Академийн веб сайтад нийтлэгдэв./
Tuesday, June 12, 2007
Monday, June 11, 2007
Шүлэг
Саальныхан нь дээлнээс
Саалийн үнэр ханхалсан
Сайхан ээж таныгаа
Санаад байна охин чинь
Санчигны үс нь
Сарнай цэцгийн дэлбээн адил
Дэлбээлэн бууралтсан
Дэндүү сайхан eej таныгаа
Дэргэд mini байгаа юм шиг ygyilj байна.
Намуун дуутай ээжiinhee
Намс намс хийх зөөлөн алхааg ni
Намрын навчис шаргалтах үед
Намаржингаа үгүйлlj baina ohin chini.
Зөөлөн цагаан гараараа
Зөөлөн зөөлөн бүвэiлж
Зөөлөн цагаан сүүгээree өсгөсөн
Зөөлөн зантай ээж таныгаа
Зөндөө их ygyilj байна.
Уран гартай ээж минь та
Ухаан сийлж учиг сүвлэж
Урlaj hiisen дээлээрээ гоёж
Улсын наадам үзэхээр зэхдэг baisan
Ухаант ээж taniigaa
Улам их ygyilj байна.
Сурч дадсан зангаараа
Сургаалийн үг дандаа хэлж
Мэдэж сурсан зүйлээ
Мэдэж авдаа гэж
Мэдлэгт минь үргэлж дусал нэмdeg
Мэргэн үг дандаа хайрлаdag
Мөнх тэнгэр шиг шүтээн минь болсон
Мөнхөд бадамлан асах zul adil
Munkhiin Ээж таныгаа үгүйлж байна.
Үүр шөнийн заагаар
Эртлэн босож цайгаа сүлээд
Өрөм таргаа аягалж зэхээд
Мандах нарны туяа төөнөж baina
Маргаангүй халуун шатаж эхлэх нь
Маргаашынхаа ажлыг марталгүй хийе
Малынхаа өтгийг малтаж цэвэрлье
Одоо босдоо миний хүү
Зүүд нойрноосоо сэрдээ гэж
Зөвлөж хэлдэг eej таныгаа
Зүggyi ohin chini үгүйлj baina./үргэлжлэл бий, засвар хийгдээгүй/
Monday, May 28, 2007
Шүлэг
Шувуу болж нисдэгсэн бол
Шуурган дунд ч нисэж очмоор
Шөнөжин хоёулаа шулганадаж
Шөнийн жаргалыг эдэлмээр
Эрвээхэй болж нисдэгсэн бол
Цэцгэн дээр сууж тогломоор
Цэлмэг тэнгэрийн мандал дунд
Чинийхээ цээжинд наадмаар
Загас болж сэлдэгсэн бол
Далай тэнгисийг ч гаталмаар
Далайн шуурган гүнд
Дураараа цэнгэн жаргамаар.
Од болон жинgүүддэгсэн бол
Огторгуйн дундаас
Онцгой чамдаа
Оч болон харваж очмоор байна.
Monday, May 7, 2007
Wednesday, May 2, 2007
Шүлэг
Аав минь та
Аргалын утаа үнэртэж төрсөн билээ
Аагтай шаргал цайгаа ууж өссөн билээ
Агтны дэлэн дээр тоглож өссөн билээ
Агаар салхийг исгэрүүлж явсан билээ.
Аав минь та
Миний зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн билээ
Мөнхийн рашаан шиг алдаршан үлдсэн билээ
Мөнх тэнгэрийн хаан нь болж үлдсэн билээ.
Өндөр нуруутай аав таньдаа
Үр хүүхдүүд чинь хайртай байсан
Өнөр өтгөн айл байхдаа
Үргэлж таныгаа хүндэлдэг байсан.
Аав минь та
Үүр шөнийн заагаар эртлэн босохдоо
Адуу малаа хураахаар зэхдэг байсан
Ая дуугаа дуулаад
Алдар нэрээ мандуулдаг байсан
Аав минь та
Сархадын рашааныг хааяахан хүртчихээд
Саахалтын айлд зочилдог байсан
Шанга рашаан нэмж уучихаад
Шанааныхаа судсыг гүрийтэл хууч хөөрдөг байсан.
Аав минь та
Алтан дэлхийн хишгийг
Мэргэн буудаж унгачихаад
Мөнх хөх тэнгэртээ мөргөдөг байсан
Хаяа нийлэх хөрш айлдаа
Хангайн хишиг гэж хүртээчихээд
Хангалуун сэтгэлтэй дориун алхдаг байсан
Аав минь та
Дугарга цагаан гэрээ ганцаараа барихдаа
Дунд нь зогсож байгаад баганаа босгодог байсан
Бурзайсан хөлсөө ханцуйгаараа шударчихаад
Бусдын тусламжийг авдаггүй байсан
Аав минь та
Эвхдэг цагаан гэрээ эвлүүлж барихдаа
Дээлнийхээ энгэрийг задгайлдаг байсан
Эсгий туургыг нь өргөж тавихдаа
Өргөн дээлээ шууж бүсэлдэг байсан.
Аав минь та
Бодлогошрон суухдаа тамхиа нэрдэг байсан
Бодсон зүйлээ эрэгцүүлэн тунгаадаг байсан
Бусдын хайрыг өөртөө татдаг байсан
Бурхан таныг дандаа ивээдэг байсан
Харин Та
Бурхан шүтээндээ үргэлж зальбардаг байсан.
Шүлэг
Зүрхнээс минь чи салахгүй байна
Зүүднээс минь чи холдохгүй байна
Зөнгөөрөө чамайг мэдэрч байна
Зүүд нойр минь чамайг үгүйллэж байна
Шүлэг
Зүрх минь уяравч би дурлаагүй
Зүүдэндээ учиравч би уулзаагүй
Нулимс минь урсавч би уйлаагүй
Нууцхан хайрандаа би жаргалтай
Шүлэг
Уйлж төрдөг энэ хорвоод
Уйлуулж байгаад буцаадаг юм
Дуулж амьдардаг энэ хорвоод
Дуулуулж байгаад буцаадаг юм
Тоглуулж наадуулдаг энэ хорвоо
Тоглуулж байгаад буцаадаг юм
Хайрлуулж жаргаадаг энэ хорвоо
Хагацуулж бас салгадаг юм
Дуулим энэ хорвоо
Дундуур сэтгэлтэйг нь дүүргэдэг юм
Дүүрэн сэтгэлтэйг нь дундладаг юм
Дурсах зүйлгүй буцаадаг юм заримдаа
Инээж баясдаг энэ хорвоо
Ineelgej baigaad
Идэр залуугаар нь ч буцаадаг юм
Бузартай нэг нь тамд илгээгэгдэж
Буянтай нэг нь бурхан болдог юм
Бурханы шившлэгтэй энэхүү хорвоод
Буцаад хүн болж төрдөг юм.
Шүлэг
Буяндаа би бузар хийхгүй
Буг чөтгөр шиг давшлахгүй
Бусдын хайрыг булаахгүй
Бултаж би ангижирч чадна.
Хүний жаргалыг хөсөр таягдахгүй
Хөөрхөн хүүхнийг гунигт автуулахгүй
Борхон нүднээс нь нулимс дуслууллахгүй
Бодлын тэнгист хөл алдуулахгүй
Шаагих борооны усыг сөрж алхна
Шаналсан сэтгэлээн засаж авна
Аав минь намайг хатуужилтай болгож өсгөсөн
Ээж минь намайг энхрий ялдам болгож өсгөсөн
Хатуу орчлонд зөөлөн явна
Зөөлөн орчлонд хатуу явна
Учрах тавилантайгаа зохицон явна
Учирсан зовлонгоо даван туулна
Ухаангүй хайрласан сэтгэлээ буцааж чадна.
Tuesday, May 1, 2007
Шүлэг
Зүрхний минь судас буруу цохилжээ
Зөн совин минь буруу аялжээ
Зүүд нойрондоо дэндүү итгэжээ
Зүггүй үгэнд чинь дэндүү хууртжээ
Гэнэн гэдэг нь...
Мөнхөрсөн нь
МӨНХӨРСӨН НЬ
Нар ээсэн намрын налгар нэгэн өдөр Ганбаатар эртлэн бослоо. өөрийнхөө найз залуу болох шар Буяа хэмээн нэршсэн түүний гэрийн зүг алхав. Түүнтэй уулзаж Хантай нутгийн Хөх даваа хэмээх ууланд гарч хашааны мод үзэхээр мотоцикилль дээр сундалаад цэнхэр утаа суунаглуулсаар дөрөлж даван давхин одлоо. Ганбааатарых шинэ газар буусан учир хашаа хатгахаар хашааныхаа модыг үзэхээр явж буй хэрэг.
Явахынхаа урд орой нь эхнэртээ өгүүлрэн, маргааш өглөө хашааны модоо үзэж ирчихээд хоёулаа хамт мах комбинатын үйлдвэрт ажилд орохоор бүртгүүлье гэж хэлээд явсан боловч эхнэр нь үд дунд хүртэл хүлээгээд ирсэнгүй.
Ганбаатрых хувиараа аж ахуй эрхлэдэг бөгөөд амьдралаа аваад явчихдаг овсгоотой нэгэн. Түүнийг нутгийнхан нь хужаа Ганбаа ч гэж дууддаг. Түүний ажилч, нягт нямба, тооцоотой чанарууд нь энэ нэрийг хүртэхэд нөлөөлсөн бизээ.
Орой болж нар жаргах дөхлөө. Гэтэл мотоциклийн эзэн шар Буяа ирчихсэн гэртээ орж гарч байхыг эхнэр нь гэрийнхээ гадаа хэсэг зогсож харж байснаа, Буяа ирчихсэн юм шиг байх чинь, манай нөхөр яасан юм бол гэж бодоод гэртээ оров.
Хэсэг хугацааны дараа дахин мотоцикилио унан хар утаа татуулсаар хар хурдаараа хөтөл даван дахив. Нэлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа буцаад ирэх нь харагдана. Юу болсон юм бол доо гэж гайхан хаалгаа шагайн харж байтал, Буяа мотоцикиллио орилуулсаар Ганбаагийн гэрийн гадаа давхиж ирлээ. Түүний нүүр царай нь хөсөр даачихсан, ямар нэг юманд хөөгдөж туугдсан юм шиг, эсвэл ямар нэг юмнаас айж цочсон юм шиг тэдний гэрийн хаалгыг чиглэн яаран том том алхалж харагдав. Гэрийн босгыг давмагц, Ганбаа ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд байна. Нас барчихлаа гэж хэлээд түүний эхнэрийн дотрыг тогооны хар хөө шиг харлуулав.
Юу гэнээ, үгүй байлгүйдээ гэснээ царай нь хувхай цайн хоёр нүднээс нь өөрийн эрхгүй нулимс мэлмэрэн урсав. Хэсэг хугацаанд юу ч хэлж чадахгүй, чочиролд орсон тэр гэнэт ум хумгүй гарч одлоо.
Гэтэл хүү, охин хоёр нь чи миний аавыг алчихлаа. Аавыг минь буцааж авчирч өг гэж шар Буяа руу уйлан дайрав. Буяад хэлэх үг ч олдохгүй хий дэмий л толгойгоо доош унжуулан гэм хийсэн хүн гэлбэлзэнэ гэгчээр таг дуугүй зогссоор гэрт нь ганцаараа үлдэв. Тэд бүгд Ганбаагийн хамгийн том ах болох Ганболдын гэрт орь дуу тавьсаар орж ирлээ. Юу болсон тухай асуутал, Туяагийн хэл ам нь ээрч гацаад “Ганнн...бааа.... нас баррр...чиххх...лаа гэнэ” хэмээн арай гэж хэлэв.
Ах нь муухай царайлан сэтгэлээ барин хаана вэ гэж асууж лавлалаа.
Хөх даваанд гэж хэлэхэд,
Хурдан явцгаая гээд машинаа асааж сумынхаа түргэний эмчийг аваад хамт явцгаалаа.
Хоёр хүүхэд нь ээжийнхээ араас уйлалдсаар гүйн ирж, хурдан яваа ч ээ, чоно нохойны хоол боллоо ш дээ гэж хэлээд хүү Ууганбаяр нь машинаас хурдан гүйж чадах юм шиг хоёр зээрдээрээ зам даган гүйж гарав. Нэг мэдэхнээ шатахуун түгээх газрын хөтлийг даваад хурдлан гүйж байснаа гэнэт санан, яанаа, аав минь амьд байгаа болов уу, амьд л байгаасай билээ гэж бодсоор... Бурхан түүний сэтгэлд хэрхэн юу гэж хэлснийг хэнч мэдэхгүй байв. Жаал хүү зөвхөн л аавыгаа аварах, аавдаа хурдан очих юм сан гэсэн хүсэлдээ хөтлөгдсөөр улам хурдлав. Түүний араас аав руу нь очихоор аавых нь 469 машиныг том ах нь жолоодож, дотор нь дүүрэн хүн суугаад хөдлөв.
Хүүе, Уугнаа, гэртээ харь. Машинд багтахгүй. Бид яваад ирье гэж машинд сууж яваа хэн нэгэн нь хэлээд цааш явлаа.
Гэтэл бэргэн эгч Батцэцэг би шал дэмий хашаанаасаа хөөлөө. Надаас л боллоо. Хашаанаасаа нүүлгээгүй байсан бол түүнд ийм муу зүйл тохиолдохгүй байх байсан юм. Ээ бурхан минь хэмээн халаглан өвдөг сөхөрөн газар самардан гашуудан уйлж гарлаа. Шороон дээр газар самардсан хурууныхан нь мөр гарсан харагдав.
Ганбаатарых уг нь том ахынхаа хажуугийн хамар хашаанд амьдардаг байсан боловч хэт жижиг хашаатай байна гэж малчны хорооны шатахуун түгээх станцын өмнөх тал газар нэлээд томоохон хэмжээний газар авсан учир хашаа татах мод үзэхээр ууланд гарсан нь тэр ажгуу.
Харин дунд ах Батаа шар Буяаг заамдан хоёр хүчтэй шанаадан авч “хэрэв миний дүү нас барсан байвал чамайг газар дээр чинь нам цохиж унагана даа” гэж их л тэвчээр гарган бухимдлаа барьж ядан хэлэгнэсэн байдалтай хэлэв.
Ганбаагийн байгаа газар хоёр 469 машин, гурван мотицикильтой бөөн хүмүүс хүрч очиход Ганбаа ямар ч хөдөлгөөнгүй саарал цамцтай, хар хөх өмдтэй, хүрэн сандаал өмссөн дөрвөн мөчлөөд доош хараад хэвтэж байлаа. Бүгд машинаас бууцгааж нам гүм болж, түүн рүү дөхөж очих хүн байхгүй байсан учир Түргэн тусламжийн эмч хамгийн түрүүнд зориг гарган зөөлөн очиж түүний судсыг барж үзэхэд цохилж байлаа. Яг энэ үед ялаа, шумуулийн жингэнэх дуу сонсогдохоор чимээгүй болцгоов.Тэгээд “Ганбаа сэрээрэй” гэж аяархан дуудахад тэр өндийж эргэн тойрон цугларсан хүмүүсийг хараад мэл гайхан юу болсон юм бол хэмээн бодсоор бослоо.
Нар шингэсэн яг энэ мөчид тэнд очсон бүх хүмүүсийн сэтгэлд мандаж буй өглөөний нарны алтан шар туяа тусах шиг гэрэл цацарлаа. Хүн бүр ам амандаа амьд байна хэмээн шаагиж түүнийг тойрон хүрээлж тэврэх нэг нь тэвэрч, үнсэх нэг нь үнсэж бөөн дуу шуу, уйлаан, инээд хөөр болж гэрийн зүг явцгаалаа.
Архи огт уудаггүй хүн хашааны мод харах замдаа ганц нэг айлд орж аяга нэрмэл хүртчихээд тасар ч унаад мотоциклийнхоо жолоочийг айлгаж олон дахин сумын төв рүү явуулж зүрхийг нь дэлслүүлж чадсан аж.
Гэртээ ирэх үед бүрэнхий тасарах дөхөж байлаа. Тэдний хашаанд дахиад дүүрэн хүн цугларсан байхыг хараад, Ганбаа, би энэ хүмүүст их балаг тарьж. зүгээр тайван байсан хүмүүсийг айлган цочроож, нус нулимстай нь хольж их муу юм боллоо. Одоо яадаг юм байгаа бүү мэдээ, энэ хар уснаас л боллоо шүү гэж бодоход дотор нь муухайрав.
Хуран цугларсан хүмүүс Ганбаагийн хашаагаар дүүрч гашуудан бөөн уйлан майлан болж, харин түүнийг ирж байхыг хараад амьд байна, хүрээд ирлээ гээд дор бүрнээ шуугалдцгаав.
Хоёр хүүхэд нь ааваа гэж мэгшин уйлаад урдаас нь гүйж очоод тэвэрлээ. Түүний хойноос бүх хүмүүс хошууран очиж бас л тэвэрэх нэг нь тэвэрч, үнсэх нэг нь үнсэж нус нулимсаа арчив.
Гунигт автсан хүмүүс түүнийг амьд буцаж ирсэнд нь баярлаж дуу шуу орж доор доороо яриа хөөрөө дэлгэж, тамхи татах нь татаж гашуудалд автсан сэтгэлээ тайлж эхлэлээ.









